• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48349.89

( -157.89 -0.33% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48349.89 -157.89
MSE A Индекс 18566.98 -76.43
MSE B Индекс 14971.5 77.58

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-13 16:16:16

Энэ өдөр нийт 15,035,264,606 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ҮНЭТ ЦААС ГАРГАГЧААС ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ МЭДЭЭЛЛИЙН ЖУРАМ"-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2024-09-13 10:30:04

Иймд бүртгэлтэй хувьцаат компаниуд болон зах зээлд оролцогч та бүхнийг энэхүү журмын төсөлтэй танилцаж, холбогдох саналаа 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөрт багтаан манай байгууллагад ирүүлэхийг хүсье.

09-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-12 14:51:23

Энэ өдөр нийт 7,177,403,960 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

МХБ БНЭУ-ЫН “НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨЛӨВ” ФОРУМД ОРОЛЦОЖ, МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ, БИРЖИЙН АРИЛЖААНЫ ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА

2024-08-27 12:19:16

Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-ын BigMint агентлагаас 2024 оны 8 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд БНЭУ-д зохион байгуулсан 4 дэх удаагийн “Нүүрсний зах зээлийн төлөв” форумд МХБ-ийн Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан оролцож, Монголын нүүрсний зах зээл, биржийн арилжааны талаар танилцуулж, БНЭУ-д нүүрс экспортлох боломжийн талаарх хэлэлцүүлэгт оролцлоо.

Дэлхийд ДНБ-ий хэмжээгээр 5 дугаарт, гангийн үйлдвэрлэлийн хэмжээгээр 2 дугаарт эрэмбэлэгддэг БНЭУ нь 2024 онд 144 сая тонн ган үйлдвэрлэсэн бөгөөд 2030 он гэхэд энэ үзүүлэлт 47 %-иар өсөх тооцоо гарсан байна. Үүнтэй холбоотойгоор тус улсын коксжих нүүрсний хэрэглээ 2030 он гэхэд 50%-иар өсч 117 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд үүний 95%-ийг импортлох шаардлага тулгарч байгаа тухай Bigmint судалгааны агентлаг онцлов.

БНЭУ нь 2023 онд нийт 70 сая тонн коксжих нүүрс импортолсны 55%-ийг Австрали, 21%-г ОХУ, 11%-г АНУ, 4%-г Канад, 4%-г Индонез, 2%-ийг Мозамбик улс тус тус нийлүүлсэн бөгөөд тус улс нь импортын нүүрсний үнэ, хэмжээг тогтвортой хадгалах, импортлогч улсуудаас хараат байдлыг бууруулах үүднээс Монгол Улсаас нүүрс импортлох боломжийг идэвхтэй эрэлхийлж байна.

Арга хэмжээний үеэр МХБ нь биржээр дамжуулан коксжих нүүрс худалдан авах боломж, арилжааны дараах тээвэрлэлтийн нөхцөл боломж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжиж буй боомт, төмөр зам болон холбогдох дэд бүтцийн шинэчлэл, хэрэгжиж буй төслүүдийн талаар танилцууллаа.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ