• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48387.56

( -126.45 -0.26% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48387.56 -126.45
MSE A Индекс 18489.93 -31.29
MSE B Индекс 15090.6 -12.36

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-17 16:39:58

Энэ өдөр нийт 7,563,427,519 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ХААН БАНК” ХК-ИЙН АМ.ДОЛЛАРЫН "НОГООН БОНД"-ЫН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2024-10-17 11:56:27

"Хаан банк" ХК-ийн ам.долларын "Ногоон бонд"-ын хоёрдогч зах зээлийн арилжааг KBMG-BD-17/10/27-C0076 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

“ЭРДЭНЭТ ИНВЕСТ” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ГИШҮҮДИЙН АНХААРАЛД

2024-10-17 09:59:17

Гишүүдийн хурал 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулагдана. Цахимаар хуралд оролцох гишүүд https://agm.mn/ хаягаар нэвтрэн оролцоно уу.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-25 15:08:14

2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 541,670,235 төгрөгийн үнийн дүн бүхий 1,198,168 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Ремикон ХК (RMC +7.95%), Улсын их дэлгүүр ХК (UID +6.70%), Таван толгой ХК (TTL +6.32%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Булигаар ХК (MBG -11.15%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH -11.11%), Сүү ХК (SUU -10.67%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 10,815 ширхэг нэгж эрх 3,193,416 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан ширхэг үнэт цаас 300,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих 12,288,000 юань буюу 5,710,479,360 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 780,997,140 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 7,036,640,151 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +0.66% хувиар буурч, 48,405.13 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,047,740,051,770 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ