• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48446.44

( -198.97 -0.41% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48446.44 -198.97
MSE A Индекс 18536.37 -50.9
MSE B Индекс 14529.61 29.01

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛСЭН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-08-28 12:15:02

Хоёрдогч зах зээлийн анхны арилжаагаар “Монгол эд импекс” ХК-ийн 100 ширхэг хувьцааг “Санар” брокерын пүүсийн харилцагч худалдах захиалга өгч, “Мэргэн санаа” брокерын пүүс худалдан авснаар түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. 

08-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-08-27 16:38:36

Энэ өдөр нийт 9,084,500,180 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МХБ БНЭУ-ЫН “НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨЛӨВ” ФОРУМД ОРОЛЦОЖ, МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ, БИРЖИЙН АРИЛЖААНЫ ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА

2024-08-27 12:19:16

Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-ын BigMint агентлагаас 2024 оны 8 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд БНЭУ-д зохион байгуулсан 4 дэх удаагийн “Нүүрсний зах зээлийн төлөв” форумд МХБ-ийн Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан оролцож, Монголын нүүрсний зах зээл, биржийн арилжааны талаар танилцуулж, БНЭУ-д нүүрс экспортлох боломжийн талаарх хэлэлцлээ.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-16 15:23:23

2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 432,163,734 төгрөгийн үнийн дүн бүхий 992,859 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монголын хөрөнгийн бирж ХК (MSE +14.37%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK +12.04%), ЛэндМН ББСБ ХК (LEND +4.33%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Э-Транс ложистикс XК (ETR -14.86%), Айтүүлс ХК (ITLS -5.71%), Улсын их дэлгүүр ХК (UID -4.81%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 24,175 ширхэг нэгж эрх 9,030,179 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 8,100 ширхэг үнэт цаас 735,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг бонд 200,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 60,000 ширхэг үнэт цаас 420,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Хангад эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 12,160,000 юань буюу 5,653,913,600 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 237,600 ам.доллар буюу 803,337,480 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,288,000 юань буюу 5,713,428,480 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 13,767,073,473 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +1.81% хувиар өсч, 46,824.08 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,649,630,788,916 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ