• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51557.5

( 458.97 0.9% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51557.5 458.97
MSE A Индекс 19432.19 -75.03
MSE B Индекс 14596.23 -111.34

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-28 17:26:22

Энэ өдөр нийт 122,520,114,541.9 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-10 17:12:41

2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 291,804,718 төгрөгийн үнийн дүн бүхий 714,224 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Жуулчин дюти фрий ХК (SUL +14.96%), Монгол шуудан ХК (MNP +3.86%), Инвескор ББСБ ХК (INV +2.53%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хай би ойл ХК (HBO -7.34%), Ар баянхангай ХК (ABH -5.98%), Монноос ХК (MNS -4.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 29,803 ширхэг нэгж эрх 25,430,102 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 39 ширхэг үнэт цаас 1,950,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,040,000 юань буюу 10,782,489,600  төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 50 багц 320,000 тонн эрчим хүчний нүүрс (Битумт, үл барьцалдах)  17,600,000 ам.доллар буюу 59,514,224,000 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,264,000  юань буюу 5,271,439,360 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн  4 багц 12,600 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 768,600 ам.доллар буюу 2,599,013,214 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 78,486,350,994 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.21% хувиар өсч, 42,991.12 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,988,185,022,802 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ