• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51557.5

( 458.97 0.9% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51557.5 458.97
MSE A Индекс 19432.19 -75.03
MSE B Индекс 14596.23 -111.34

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-28 17:26:22

Энэ өдөр нийт 122,520,114,541.9 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

ТӨРИЙН БАНКНЫ САЛБАРЫН УДИРДЛАГУУДЫГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАЛАА

2024-05-02 20:06:01

“Монголын хөрөнгийн бирж” ХК хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, товлосон сэдвийн хүрээнд баг хамт олны мэдлэг, мэдээллийг баяжуулах, практик сургалтад хамруулах, биржийн үйл ажиллагаатай танилцах, аялал хийх боломжийг олгодог.

Тус ажлын хүрээнд өнөөдөр /2024.05.02/ Төрийн банкны Улаанбаатар болон орон нутгийн салбарын удирдлагын хэлтэс, Удирдлагын газрын хамт олон Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцаж, хөрөнгийн зах зээлд өрнөж буй цаг үеийн мэдээ мэдээлэл, арилжааны үйл явцын талаарх анхан шатны мэдээлэл авлаа.

Төрийн банкны Орон нутгийн салбарын удирдлагын хэлтсийн захирал А.Наранзул:

“Манай хамт олны хүсэлтийг хүлээн авч, хөрөнгийн зах зээлийн мэдлэг, мэдээллээ баяжуулах боломж олгосонд талархал илэрхийлье.

Банк, санхүүгийн зах зээлд ажиллагсдын хувьд үнэт цаасны зах зээл маш сонирхолтой сэдэв. Хэдийгээр энэ зах зээл Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг эзэлдэг ч сүүлийн үед үнэт цаасны зах зээл хөгжиж, хүмүүс нэлээд сонирхон судалдаг болсон. Мөн банк, банк бус санхүүгийн байгууллагууд хөрөнгийн биржид гарч, хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгож байна. Тиймээс манай хамт олон танай байгууллагад хүсэлт гаргасан.

Өнөөдрийн мэдээллээс төрийн өмчит үйлдвэр, уул уурхайн компаниуд холбогдох хуулийн хүрээнд биржээр дамжуулан арилжаанд оролцож, бүтээгдэхүүнээ экспортлох болсон нь Монгол Улсын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж буйг ойлголоо.

Мөн биржийн арилжааны ил тод байдлын талаар, оролцогч бүрт адил тэгш боломж олгодог тухай, компаниуд олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилжаалахад иргэд ухаалаг утаснаасаа арилжаанд оролцох боломжтой талаар маш өргөн хүрээний мэдээллийг авч чадсан, өгөөжтэй аялал байлаа.

Миний хувьд Монголын хөрөнгийн бирж нээлттэй компани болсон, иргэд хөрөнгө оруулж болдог учраас цаашид биржийн хувьцаанаас авъя гэж бодлоо. Биднийг хүсэлтийг хүлээн авч мэдээлэл хуваалцсан та бүхэнд баярлалаа” гэв.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ