• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49004.63

( 364.39 0.75% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49004.63 364.39
MSE A Индекс 18179.57 210.61
MSE B Индекс 14372.04 -18.01

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-15 18:39:47

Энэ өдөр нийт 13,151,542,702 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 08 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-08-15 15:35:02

ЗГДҮЦ-ыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

08-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-14 16:34:57

Энэ өдөр нийт 50,096,414,035.2 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛД ОРОЛЦОГЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА

2023-06-29 10:19:49

зураг

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласан.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцогчдыг hural.mse.mn/home/send холбоосоор бүртгэж байна.

  • Та хуралд бүртгүүлэх видео заавартай энд дарж танилцана уу! 

  • Та хуралд санал өгөх видео заавартай энд дарж танилцана уу!

Хурлыг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр, ZOOM WEBINAR платформ ашиглан зохион байгуулна. Хурлын холбоосыг бүртгэлтэй утасны дугаарт тань мессэжээр илгээх болно.

Та ZOOM аппликэйшнийг урьдчилан татсан байх шаардлагатайг анхаарна уу!

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж батлах,

  • Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг хэлэлцэж батлах,

  • Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох,

  • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох,

  • Бусад

Хувьцаа эзэмшигч та ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байр /Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3/-наас хурлын материалтай танилцана уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ