• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49004.63

( 364.39 0.75% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49004.63 364.39
MSE A Индекс 18179.57 210.61
MSE B Индекс 14372.04 -18.01

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-15 18:39:47

Энэ өдөр нийт 13,151,542,702 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 08 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-08-15 15:35:02

ЗГДҮЦ-ыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

08-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-14 16:34:57

Энэ өдөр нийт 50,096,414,035.2 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

АНУ-ЫН ТҮҮХИЙ ЭДИЙН ФЬЮЧЕРСИЙН АРИЛЖААНЫ ХОРООНЫ ДЭД ЗАХИРАЛ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД АЖИЛЛАЖ БАЙНА

2023-05-11 17:21:14

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-д Уул уурхайн бүтээгдэхүүн, түүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэн арилжих, тээвэр, агуулах, лабораторийн итгэмжлэлийн тогтолцоог бий болгох, төлбөр тооцоог гүйцэтгэх зэрэг хуульд заасан журмын төслүүдийг боловсруулах, арилжаа, клирингийн системийн бэлэн байдлыг хангах, чанарын хяналтын тогтолцоо бий болгох үүрэгтэйгээр холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд 2023 оны 05 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд АНУ-ын Түүхий эдийн фьючерсийн арилжааны хорооны дэд захирал Кевин Пикколи журмын төслүүдэд санал зөвлөмж өгч, холбогдох мэргэжилтнүүдийг сургалт арга зүйгээр ханган, хамтран ажиллаж байна.