- 2014 оны үйлдвэрлэлийн үйл ажиллагааны болон санхүүгийн үйл ажиллагааны талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт, ТУЗ-ийн ажлын тайланг хэлэлцэж хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийн 100 хувийн саналаар уг тайланд ТУЗ-ийн өгсөн дүгнэлтийг баталсан тухай тогтоол дугаар 01-ийг,
- . Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 250 дугаар тогтоолын дагуу олон нийтэд санал болгосон үнэт цааснаас арилжаагүй хувьцааг хасах тухай асуудлыг хэлэлцэж хуралд санал өгсөн хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийн 100 хувийн саналаар уг хувьцааг хасахаар тогтсон тухай тогтоол дугаар 02,
- Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны цалин урамшуулал, зардлын төсвийн тухай хэлэлцэж хуралд санал өгсөн хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийн 100 хувийн саналаар баталсан тогтоол дугаар 03,
- Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай хэлэлцэж санал өгсөн хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийн 100 хувийн саналаар ердийн гишүүдэд Б.Батмөнх, Б.Батбаатар, Ж.Батболд, Грам Чапман, Д.Даянбилгүүн, Жеймс Пассин нарыг, хараат бус гишүүдээр Д.Байлыхүү, Кеннет Фаррелл, Жозеф Найэми нарыг сонгож баталсан тухай тогтоол дугаар 04-ийг тус тус баталлаа.
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0