• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52547.19

( 425.55 0.82% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52547.19 425.55
MSE A Индекс 19868.98 90.38
MSE B Индекс 14169.42 -494.42

Мэдээ мэдээлэл

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-11 16:20:17

Энэ өдөр нийт 45,658,530,858 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“I LIKE MONGOLIAN CAPITAL MARKET” АРГА ХЭМЖЭЭНД МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГААР ОРОЛЦЛОО

2014-09-05 17:07:24

Иргэдийг  үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, идэвхтэй хариуцлагатай үнэт цаас эзэмшигч болгох, нийгмийн баялагаас шударгаар хувь хүртэх, хөрөнгийн зах зээл дэх иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "БИ ДИ СЕК" ҮЦХКомпани санаачилан 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр тус арга хэмжээг зохион явууллаа.

Арга хэмжээнд 1000 гаруй хүн хүрэлцэн ирсэн бөгөөд залуу эрдэмтэн, мэргэжилтэн, салбарын удирдлагууд хөрөнгийн зах зээлийн  талаарх анхан шатны мэдлэгийг үнэт цаасны зах зээлийг сонирхогч ард иргэд, оюутан залуучуудад олгосон. 

"Монголын Хөрөнгийн Бирж"-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар “Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлэх хөтөлбөр, зорилго” сэдвээр, “Биржийн арилжааны программ, туршилтаар арилжаа хийх ажиллагаа” сэдвээр  Дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Чингүнжав нар дэлгэрэнгүй илтгэл тавьж, компанийн үндсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, мэргэжилтнүүд сурталчилгаа, зааварчилгаа, зөвлөгөө өгч ажиллаа.

 

 

 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ