• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51394.27

( -28.2 -0.05% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51394.27 -28.2
MSE A Индекс 19600.72 -10.95
MSE B Индекс 14748.86 68.09

Мэдээ мэдээлэл

"ШУНХЛАЙ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 12 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДӨР БОЛГОН ХОЙШЛУУЛЛАА.

2025-12-04 17:58:28

2025 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл ажлын 4 өдрийн хугацаанд захиалга авах болсныг үүгээр мэдэгдэж байна.

12-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-04 17:31:12

Энэ өдөр нийт 7,693,174,841 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ОМНИ АССЕТ ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2025-12-03 17:32:35

"Омни Ассет ТЗК" ХХК-ийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 60,000 ширхэг, 5010 /OABS/ кодтой "Омни Ассет" ХБҮЦ-ны үндсэн болон хүүгийн төлбөр бүрэн төлөгдсөн тул "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

“ГОВЬ” ХК 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-08-04 19:13:47

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Говь" (GOV) ХК нь 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа. 

Тайлант хугацаанд:

  • Борлуулалтын нийт орлого 45.9 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 16 хувиар өссөн байна. Үүнээс дотоодын зах зээл дэх борлуулалтын орлого 26.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

  • Компанийн нийт ашиг 21.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар өсөв. 

  • Компанийн цэвэр ашиг 17.4 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 11 хувиар өссөн байна. 

  • Studio Cherie-тэй хамтын ажиллагаа эхлүүлэн, зураг авалтын өнгө төрхөө сайжруулан веб стандартын болон идэвхжүүлэлтийн зураг авалт дээр хамтран ажиллаж байна.

  • “Reichert+Communications” PR агентлагтай хамтын ажиллагааг эхлүүлэн Говь брэндийн PR төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байна.

  • Zalando Marketplace дахь борлуулалтын сувгаа нэмж Австри улс дахь www.zalando.at дээр бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн.

  • Японы Sagawa групп компанийн БНХАУ дахь Runbow охин компанитай агуулахын үйлчилгээ авах гэрээг байгуулан агуулахаа Шанхай хот руу нүүлгэв. Ингэснээр хэрэглэгч нартаа захиалгыг нь илүү хурдан шуурхай, найдвартай хүргэн өгч үйлчлэх боломжийг бүрдүүлж чадсан байна. 

  • 2022 оны 03 дугаар сараас Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн.

  • Эрчим хүч хэмнэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хүлэмжийн хийг 10 хувиар багасгах зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд тайлант хугацаанд нэгж бүтээгдэхүүнд ногдох эрчим хүчний хэрэглээг 3 дахин бууруулсан.

Та бүхэн "Говь" ХК-ийн 2022 оны эхний хагас жилийн тайлангийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ