• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54723.88

( 245.71 0.45% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54723.88 245.71
MSE A Индекс 20896.37 73.42
MSE B Индекс 14318.59 -43.16

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-02 15:35:43

Энэ өдөр нийт 9,447,038,503 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МЭНДЧИЛГЭЭ

2025-12-31 16:19:13

Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч та бүхэн угтан ирж буй 2026 ондоо золбоо хийморь тэгш дүүрэн, зорилго үйлс төгөлдөр, амжилт бүтээл арвин, аз жаргалаар бялхаж байхын ерөөл өргөе.    

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН 2025 ОНЫ ОНЦЛОХ МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ

2025-12-31 16:16:34

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчид та бүхэнд ирж буй шинэ оны баярын мэнд дэвшүүлж, ​​​​​​“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 2025 оны онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Мэдээ мэдээлэл

ЭРДЭНЭ РЕСУРС НЬ ХӨНДИЙ АЛТНЫ ДҮҮРГИЙН ХАЙГУУЛ БОЛОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН САНХҮҮЖИЛТИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2022-06-30 17:43:09

Монголын хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (ERDN) ХК нэг бүр нь 0.3 ам.долларын үнэ бүхий 20,000,000 ширхэг үнэт цаасны нэгжийг хаалттай хүрээнд борлуулж, нийт 6,000,000 ам.долларын санхүүжилт татан тѳвлѳрүүлэхээр төлөвлөж байна.

Хаалттай хүрээнд татан төвлөрүүлэх энэхүү санхүүжилтийг Улаан болон Хар Морь талбайд хайгуулын өрөмдлөг хийх, Баян Хөндий алтны төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж, хөгжүүлэхэд зарцуулахаа тус компанийн зүгээс мэдэгдэж байна.

Мөн энэхүү хөрөнгө татан төвлөрүүлэх үйл ажиллагааг Торонтогийн Хөрөнгийн Бирж болон бусад зохицуулах байгууллагын зөвшөөрлийг авснаар 2022 оны 7-р сарын 22-ны өдөр хаах бөгөөд нэмж гаргах үнэт цаас нь санхүүжилт хаагдсанаас хойш 4 сар, 1 хоногийн хугацаанд арилжихгүй байх нѳхцѳлтэй болно.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ