• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50866.16

( 13.63 0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50866.16 13.63
MSE A Индекс 19511.29 -5.63
MSE B Индекс 14845.59 50.78

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-27 14:59:34

Энэ өдөр нийт 3,931,569,145 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТЖТБ" ХХК-ИЙН "GREEN RECYCLE" БОНД ХӨТӨЛБӨРИЙН 2-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-12-27 11:15:08

4,000,000 ам.долларийн үнийн дүн бүхий 40,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар арилжааны системд нийт нийт 20 хөрөнгө оруулагчийн 20 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа.

12-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-26 17:19:46

Энэ өдөр нийт 1,130,373,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2022 ОНЫ 6 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛНЭ

2022-06-24 19:07:31

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 310 тоот тогтоол болон Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/52 тоот тушаалаар бүртгэгдсэн “Инвескор ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 4,155 төгрөгийн үнэ бүхий нийт 4,000,000 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагаас эхлүүлж, ажлын 5 өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авахаар боллоо.

Санал болгож буй үнэт цаасны 95 хувь болох 3,800,000 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-ын 3.4-т заасны дагуу стратегийн хөрөнгө оруулагчдад хуваарилна. Стратегийн хөрөнгө оруулагчид нь 200,000,000 төгрөг болон түүнээс дээш дүнгээр хувьцаа худалдан авч, 9 сарын хугацаанд тусгаарлуулах ба эдгээр хөрөнгө оруулагчдын захиалга бүрэн биелэх нөхцөлтэй байна.

Мөн 5,000,000 төгрөг болон түүнээс дээш үнийн дүнгээр захиалга өгсөн “Инвескор ББСБ” ХК-ийн ажилтнууд стратегийн хөрөнгө оруулагчидтай ижил нөхцөлтэйгөөр хувьцаагаа тусгаарлуулахыг нэмэлт хувьцаа гаргах төслийн танилцуулгад тусгажээ.

Нийт 4,000,000 ширхэг хувьцаанаас стратегийн хөрөнгө оруулагчид болон ажилтнуудад хуваарилагдаагүй үлдсэн хувьцааг олон нийтэд нээлттэй хуваарилах бөгөөд олон нийтэд нээлттэй хуваарилах үнэт цаасны худалдан авах захиалга нь 36 ширхэг буюу 150,000 төгрөг болон түүнээс бага дүнтэй байх тохиолдолд бүрэн биелэх нөхцөлтэй байна. Олон нийтийн худалдан авах захиалгын тоо ширхэг дээр дурдсан хэмжээнээс илүү гарсан тохиолдолд нэгж хөрөнгө оруулагчийн 36 ширхэг хувьцаанаас давсан үнэт цаасны захиалгыг хувь тэнцүүлэх арга ашиглан жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад үнэт цаасны хуваарилалт хийнэ.

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны 310 дугаар тогтоолын 8 дахь хэсэгт тусгасны дагуу анхдагч зах зээлд олон нийтээс хувьцаа худалдан авахаар өгсөн захиалгын хэмжээ нийлүүлэлтийн хэмжээнээс давсан тохиолдолд үнэт цаас гаргагч нь нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны 15 хүртэлх хувьтай тэнцэх 600,000 ширхэг хувьцааг захиалгын дүнд үндэслэн нэмж гаргана.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ