• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54723.88

( 245.71 0.45% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54723.88 245.71
MSE A Индекс 20896.37 73.42
MSE B Индекс 14318.59 -43.16

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-02 15:35:43

Энэ өдөр нийт 9,447,038,503 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МЭНДЧИЛГЭЭ

2025-12-31 16:19:13

Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч та бүхэн угтан ирж буй 2026 ондоо золбоо хийморь тэгш дүүрэн, зорилго үйлс төгөлдөр, амжилт бүтээл арвин, аз жаргалаар бялхаж байхын ерөөл өргөе.    

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН 2025 ОНЫ ОНЦЛОХ МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ

2025-12-31 16:16:34

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчид та бүхэнд ирж буй шинэ оны баярын мэнд дэвшүүлж, ​​​​​​“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 2025 оны онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Мэдээ мэдээлэл

ЭРДЭНЭ РЕСУРС ЗҮҮН ӨМНӨД УЛААН ТАЛБАЙД ХИЙСЭН ӨРӨМДЛӨГИЙН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

2022-06-07 18:20:14

Монголын хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (ERDN) нь Монгол Улсын баруун өмнөд хэсэгт орших Баян Хөндийн алтны төслөөс баруун зүгт 300 метрт байрлах “Зүүн Өмнөд Улаан” талбайд хийсэн өрөмдлөгийн үр дүнг танилцууллаа.

2022 оны өрөмдлөгийн хөтөлбөрийн эхний шатанд тус талбайн нээлтийн хойд хэсэгт байрлах өндөр агуулга бүхий алт агуулагч “тэжээгч” структур оршиж буйг баталгаажуулснаас гадна баруун зүгт болон гүн рүүгээ тэлэх боломж бий эсэхийг тогтоохыг зорьжээ.

Өрөмдлөгийн явцад гурван метрийн гүнд 68.3 г/т, 41 метрт 8.1 г/т алтны агуулга бүхий интервал (UDH-35) огтолсноос гадна хэд хэдэн цооногт зузаан алтны хүдэржсэн бүс үргэлжилж буйг тогтоосон байна.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ