• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

НАМРЫН СУРГАЛТ ЭХЭЛНЭ

2011-09-08 00:00:00
Монголын Хөрөнгийн Биржийн дэргэдэх сургалтын төв нь 2005 оноос эхлэн үнэт цаасны зах зээл сонирхогчдод системтэй мэдлэг олгох, ард иргэдийг энэ зах зээлд зөв оролцон жинхэнэ “тоглогч” болгох зорилгоор үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох сургалтыг 50 гаруй удаа зохион байгуулсан билээ. Өнгөрсөн хугацаанд тус сургалтыг 1400 гаруй хүн суралцаж төгссөн бөгөөд төгсөгчдөөс энэхүү зах зээлд ажиллан үндэсний мэргэжилтнүүдийн тоог нэмсэн нь цөөнгүй билээ. Тэгвэл энэ намрын хамгийн анхны сургалт 2011.09.14-ний өдрөөс эхлэх бөгөөд сургалтын бүртгэл явагдаж байна. Сургалттай холбоотой мэдээллийг 313747 дугаарын утаснаас авч болох бөгөөд манай цахим хуудасны “сургалт” гэсэн хэсэгт хандан бүртгүүлж болно. Тус сургалтанд үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжилтнүүд болон шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд хичээл заадаг нь суралцагсдын хувьд “халуун тогоонд” нь ажиллаж буй хүмүүсээс мэдээлэл сонсох, сонирхсон чиглэлээрээ зөвлөгөө авах боломжийг олгодог байна.