• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54723.88

( 245.71 0.45% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54723.88 245.71
MSE A Индекс 20896.37 73.42
MSE B Индекс 14318.59 -43.16

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-02 15:35:43

Энэ өдөр нийт 9,447,038,503 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МЭНДЧИЛГЭЭ

2025-12-31 16:19:13

Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч та бүхэн угтан ирж буй 2026 ондоо золбоо хийморь тэгш дүүрэн, зорилго үйлс төгөлдөр, амжилт бүтээл арвин, аз жаргалаар бялхаж байхын ерөөл өргөе.    

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН 2025 ОНЫ ОНЦЛОХ МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ

2025-12-31 16:16:34

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчид та бүхэнд ирж буй шинэ оны баярын мэнд дэвшүүлж, ​​​​​​“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 2025 оны онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Мэдээ мэдээлэл

“ХӨСӨГ ТРЕЙД” ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2022-01-14 14:05:31

Иргэн С.Жавзан-Орлом, Г.Маргад, Д.Бадам нар нь 2022 оны 1-р сарын 6-ны өдөр "Хөсөг трейд" ХК-ийн нийт гаргасан хувьцааны 65.57 хувийг /193,973 ширхэг/ худалдан авч, хяналтын багц эзэмшигч болсонтой холбоотойгоор Монгол Улсын Компанийн тухай хуулийн 57.1-т заасны дагуу "Хөсөг трейд" ХК-ийн бусад нэгдмэл сонирхолгүй хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй энгийн хувьцааг худалдан авах санал гаргасан байна. 

Санал болгож буй үнэ:                                                                     73,505 төгрөг

Санал гаргагчийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг:          193,973 

Худалдан авах тоо ширхэг:                                                             101,820 ширхэг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа:                      2022 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа:                    2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр

Хувьцааг худалдан авах төлбөрийг гүйцэтгэх хугацаа:            2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр

Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж, Нью Хорайзонс оффис, 9 давхар, 901 тоот.

И-мэйл хаяг: investment@apex.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг 75107500 утсаар авна уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ