• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51516.33

( 289.81 0.57% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51516.33 289.81
MSE A Индекс 19453.46 -9.51
MSE B Индекс 14581.43 85.14

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-14 17:29:33

Энэ өдөр нийт 88,355,188,465 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА ТОП 100” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-14 12:56:32

Энэхүү үйл ажиллагаанд ТОП 100 ААН-үүдээс нийт 30 гаруй компанийн төлөөлөл хамрагдсан бол Өмгөөллийн “Сноу Хилл Консалтанси” ХХН, “Би ди өү аудит” ХХК, Ernst & Young аудитын компани болон, “Голомт капитал ҮЦК” ХХК, “Ти Ди Би секьюритис ҮЦК” ХХК, “Гүүдсек ҮЦК” ХХК зэрэг андеррайтерийн компаниуд хамтран ажиллалаа.

11-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-13 15:13:48

Энэ өдөр нийт 90,603,815,287 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦААНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭЛЭЭ

2021-10-13 01:20:30

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн анхны давхар бүртгэлтэй компани болох  “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” нь 17,484,662 ширхэг буюу нийт хувьцааныхаа 5.9%-тай тэнцэх хувьцааг нэмж гаргах замаар 14,249,999,530 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр олон нийтээс 2021 оны 10 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд анхдагч зах зээлийн захиалгыг авсан билээ.

Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд 1861 иргэн, аж ахуйн нэгж оролцож, нийт  25,570,677 ширхэг буюу 20,840,101,755 төгрөгийн үнийн дүн бүхий захиалга ирүүлсэн нь үнэт цаас гаргагчийн санал болгосон хэмжээнээс 46.2 хувиар давсан бөгөөд андеррайтерийн ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу хуваарилалтыг хийсэн. 

СЗХ-ны 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/3561 бичгийн дагуу  "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлүүллээ. 

                                                                           МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ