• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50866.16

( 13.63 0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50866.16 13.63
MSE A Индекс 19511.29 -5.63
MSE B Индекс 14845.59 50.78

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-27 14:59:34

Энэ өдөр нийт 3,931,569,145 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТЖТБ" ХХК-ИЙН "GREEN RECYCLE" БОНД ХӨТӨЛБӨРИЙН 2-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-12-27 11:15:08

4,000,000 ам.долларийн үнийн дүн бүхий 40,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар арилжааны системд нийт нийт 20 хөрөнгө оруулагчийн 20 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа.

12-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-26 17:19:46

Энэ өдөр нийт 1,130,373,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

"АПУ" ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭТЭЙ АНХНЫ КОМПАНИ БОЛСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН ХҮНДЭТГЭЛИЙН ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2021-08-09 06:07:40

Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны I ангилалд бүртгэлтэй  "АПУ" ХК-ийн үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 их наяд 9 тэрбум төгрөгт хүрснээр МХБ-д бүртгэлтэй компаниудаас 1 их наяд төгрөгийн үнэлгээтэй анхны компани болсонтой холбогдуулан өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн 6527 дахь удаагийн арилжааг нээх цан цохих ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, "АПУ" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг нар оролцов. 

Арга хэмжээний үеэр "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай "АПУ" ХК нь хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг дээдлэн сүүлийн жилүүдэд хувийг хувьцаа эзэмшигчдэдээ тогтмол ногдол ашиг тараах бодлого баримталж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, МХБ-ийн хамгийн идэвхтэй, хөрвөх чадвар хамгийн өндөр үнэт цаас болсон бөгөөд удирдлагын арга барил, компанийн засаглалыг хөгжлийн шинэ түвшинд гаргаснаар үйл ажиллагаа, үнэ цэнэ өсөн нэмэгдэх боломжтойг бусад компаниудад илтгэн харуулж байнахэмээн онцлон тэмдэглэсэн бол "АПУ" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг “Монголын хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөн 30 жилийн хугацаанд "АПУ" ХК засаглалын нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэн хувьцаа эзэмшигч, хэрэглэгч, харилцагч тэргүүтэй төр, хувийн хэвшлийн бүхий л салбарт хувь нэмрээ оруулахад онцгой анхаарч ажиллаж ирсэн. Энэ дундаа хүн төвтэй менежментийн бодлого хэрэгжүүлэхэд анхаарч компанийн эрхэм зорилго, үнэт зүйлсээ баримтлан аливаа нийгэм, эдийн засгийн өөрчлөлт бүхий цаг үед ажилтнуудаа хөгжүүлэх, ажлын байраа хадгалах төдийгүй олон нийтэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлж “Тогтвортой хөгжлийн зорилт” дэвшүүлэн ажиллаж байна.” гэж онцоллоо. 

Монголын хөрөнгийн биржид 1992 онд бүртгэгдсэн "АПУ" ХК-ийн нэгж үнэт цаас 1995 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр үнэт цаасны хоёрдогч зах зээлд 101 төгрөгөөр арилжигдаж эхэлснээр зах зээлийн үнэлгээ 75 сая төгрөгөөр тооцогдож байсан түүхтэй бөгөөд 26 жилийн дараа ийнхүү нийт 1 их наяд төгрөгийн үнэлгээнд хүрээд байна. 

Монголын хөрөнгийн зах зээлийн түүхийг бичилцэж буй "АПУ" компани нь цаашид зах зээл, технологийн дэвшил, бизнесийн амжилтаар тэргүүлэгч байр сууриа хадгалан бэхжүүлж, тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зарчмуудыг үйл ажиллагааны бүх шатандаа тууштай хэрэгжүүлэн, экспортоо тэлж, шинэ зах зээл, шинэ боломжуудыг эрэлхийлэхийн зэрэгцээ олон улсын хөрөнгийн зах зээлд гарсан уул уурхайн бус Монголын анхны компани болох зорилго тавин ажиллаж байгаа тухай компаниас мэдэгдлээ. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ