• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55048.95

( -33.47 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55048.95 -33.47
MSE A Индекс 21095.99 -6.71
MSE B Индекс 14355.32 -18.63

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-14 15:03:00

Энэ өдрийн зах зээлийн арилжаа нийт 67,901,161,839 төгрөгийн арилжаа зохион байгуулаа.

2026 ОНЫ 1-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-13 14:56:09

Энэ өдөр нийт 16,927,483,691 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

САНГИЙН ДЭД САЙД Б.ХУЛАН БОЛОН САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРМАГНАЙ НАР МХБ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026-01-12 17:10:00

Сангийн яамны зүгээс зах зээлийн цар хүрээ, тоо хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг хангах, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Мэдээ мэдээлэл

"ГОВЬ" ХК 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2021-08-04 04:06:24

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Говь" ХК-ийн 2021 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг Санхүү, стратеги төлөвлөлт хариуцсан захирал Б. Өнөболд болон ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар 2021 оны 8 дугаар сарын 03-ний өдөр цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд: 

  • COVID-19 цар тахлын хөл хорио цээрийн нөлөөллөөр дэлхийн аялал жуулчлалын урсгал хумигдсантай холбоотойгоор хагас жилийн байдлаар дотоод борлуулалтын орлого 7 хувиар буурч  17.4 тэрбум төгрөг болсон. 
  • Нийт борлуулсан бүтээгдэхүүний өртөг 21.8 тэрбум төгрөг болсноор татварын дараа 19.7 тэрбумын алдагдалтай ажилласан байна.
  • Нийт 1500 ажилчдадаа "Хувьцаагаар урамшуулах хөтөлбөр" хэрэгжүүлэхээр тус хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг 2021 оны 6-р сарын 29-ний өдөр Монголын хөрөнгийн бирж дээр зохион байгууллаа.
  • Хэрэглэгчдэд хоёр талт пальтог илүү сонголттой болгох зорилгоор жин хөнгөрүүлсэн драп шинээр үйлдвэрлэлд нэвтрүүлж эхэлсэн байна.

Тайлангийн бүрэн эхийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ