• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48980.02

( 108.07 0.22% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48980.02 108.07
MSE A Индекс 18258 63.3
MSE B Индекс 14569.59 0

Мэдээ мэдээлэл

"ШУНХЛАЙ БОНД-2.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-09-05 17:40:54

Арилжааны системд тус өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 175 хөрөнгө оруулагчийн 178 захиалга бүртгэгдсэн байна.

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН АНГИЛАЛ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2025-09-05 17:16:25

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/358 тоот тушаалаар "Монголын хөрөнгийн бирж" ХК-д бүртгэлтэй хувьцаат компаниудын 2024, 2025 оны үзүүлэлтийг харгалзан үнэт цаасны ангиллыг шинэчлэн тогтоолоо. 

09-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-05 15:21:34

Энэ өдөр нийт 13,060,268,421 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛ ШУУДАН” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2020-08-06 15:50:07

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Монгол шуудан" ХК-ийн 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг Стратеги, бизнес хөгжил хариуцсан дэд захирал Н.Хосбаяр үнэт цаасны компаниудын шинжээчид болон цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд тус компани нь шуудангийн уламжлалт нэр төрлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд голлон анхаарч ажилласан бөгөөд дараах голлох үр дүнд хүрчээ. Үүнд: 

  • Гараас гарт хүргэлтийн үйлчилгээг өргөжүүлж, энэ төрлийн үйлчилгээний орлогыг 69 хувиар нэмэгдүүлэв. 

  • Аймаг, хот хоорондын шуудан тээвэрлэлт, логистик үйлчилгээг өргөжүүлэн, өөрийн тээврээр хойд, урд, зүүн чиглэлийн нийт 11 аймаг уруу тогтмол хуваарийн дагуу тээвэрлэлт хийдэг болов. 

  • Ковид19 цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 9 их, дээд сургуультай хамтран ажиллаж, нийт 5000 гаруй төгсөгчийн дипломыг хаягийн дагуу хүргэв. Мөн тусгай үүргийн 25 нислэгээр гадаад шуудан солилцох горимд шилжив. 

  • ОХУ-БНХАУ, БНХАУ-Украйн, Эстон улс уруу дамжин өнгөрөх шуудан тээвэрлэв. 

  • Eurogiro байгууллагатай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд БНСУ-ын шуудангаар дамжуулан улс хоорондын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэхээр болсон бөгөөд уг үйлчилгээг  “Ард кредит ББСБ” ХК-тай хамтран гүйцэтгэхээр боллоо.

  • 2020 оны эхний хагас жилд 7.3 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 398.2 сая төгрөгөөр буюу 5 хувиар өссөн боловч шинээр хэрэгжүүлж байгаа транзит тээврийн үйл ажиллагаатай холбоотой үйл ажиллагааны зардал болон орон нутгийн ажилчдын цалингийн зардал нэмэгдэж, улмаар эхний хагас жилд 3 сая төгрөгийн ашигтай ажилласан байна.

"Монгол шуудан" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ