• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48824.7

( 311.87 0.64% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48824.7 311.87
MSE A Индекс 18957.01 211.41
MSE B Индекс 14341.15 -12.8

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-10-24 16:07:32

Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 3 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

10-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-24 15:32:10

Энэ өдөр нийт 22,517,580,598 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ХӨВСГӨЛ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-24 14:53:35

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг Хөвсгөл аймагт зохион байгуулагдсанаар Төвийн бүсийн иргэдийг мэдээллээр хангах ажил ийнхүү өндөрлөж байна.

Мэдээ мэдээлэл

АРХУСТ ШУНХЛАЙ ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2013-09-18 17:22:38
СЗХ-ны 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 156 тоот тогтоол, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн Үнэт цаасны бүртгэлийн журмын 50, 57 дугаар зүйлийг үндэслэн “Архуст шунхлай”  (MSE : SUN) ХК-ийн гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 75 874 ширхэг энгийн хувьцааг нэгдэж буй "Евроази капитал монголиа" компани нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 2  195 018 ширхэг энгийн хувьцаагаар нэмэгдүүлэн нийт 2 270 892 ширхэг хувьцаатай болгож үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсан байна.
 
Нэгдэж буй компани нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй брокер, дилер, андррайтерийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цаашид тус компаний үндсэн үйл ажиллагааг "Архуст шунхлай" ХК үргэлжлүүлэн явуулах ажээ.
 
 “Ар хуст шунхлай” ХК (MSE : SUN)-ийн тухай:

Захирлын нэр: Г.Оюунболд
МХБ-д бүртгүүлсэн огноо: 1992-05-09
 
Хувьцааны төрөл: Энгийн
Нийт гаргасан хувьцаа: 2,270,892
Төрийн мэдэлд: 0
Нэрлэсэн үнэ: 100₮
Хаалтын ханш: 18₮

 
 
Мэдээллийн Алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ