2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 258, 259, 263 тоот тогтоолуудаар “Буян” /MSE : BYN/ ХК-ийн нийт гаргасан 77,116 ширхэг хувьцааны 49.2 хувийг эзэмшигч нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчдээс нэг бүрийг нь 200 /хоёр зуун/ төгрөгөөс доошгүй үнээр тус компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа хувьцааг худалдан авах, “Шимтлэг”/MSE: AMT/ ХК-ийн нийт гаргасан 36,195 ширхэг хувьцааны 73.69 хувийг эзэмшигч нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчдээс нэг бүрийг нь 1,000 /нэг мянган/ төгрөгөөс доошгүй үнээр тус компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа хувьцааг худалдан авах тендер санал гаргасныг тус тус зөвшөөрч хүчинтэй байх хугацааг 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоног байхаар тогтоожээ.
Мөн жилийн 16,2 хувийн хүүтэй, нэг бүр нь 10,000 /арван мянган/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 439,954 ширхэг “Мах” бондын үндсэн болон хүүгийн төлбөр бүрэн дууссан тул Монголын хөрөнгийн биржийн бүртгэлээс хасч, үйлдвэрлэлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх тухай шийдвэр гаргасан байна.
Мэдээллийн Алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ