• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

“ХАЙ БИ ОЙЛ” ХК-ИЙН ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ: МОНГОЛ КОМПАНИ ХОЙД СОЛОНГОСТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ

2013-06-18 15:32:21
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хай би ойл” (MSE:HBO) хувьцаат компани нь Ninox Hydrocarbons (L) Berhad (NHLB) компанийг худалдан авах гэрээ байгуулжээ.
 
“NHLB” компани нь Малайз улсад бүртгэлтэй хуулийн этгээд бөгөөд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын (Хойд Солонгос) KOEC International, Inc (KOECII) компанийн 20 хувийг эзэмшдэг ажээ. Харин “KOECII” компанийн үлдсэн 80 хувийг Хойд Солонгос улсын газрын тосны Korea Oil Exploration Corporation (“KOEC”) төрийн өмчит компани эзэмшдэг байна.
 
“KOECII” хамтарсан компани нь 2012 оны 10 дугаар сард байгуулагдсан бөгөөд эх газар дээр нефть, хийн хайгуул явуулах, олборлох, ашиглах зэрэг эрхийг эзэмшиж буй юм. Тус хайгуулын талбай нь нийтдээ 120,540 кв.км талбайтай 7 геологийн бассейнийг хамардаг ажээ. 
 
Мөн KOECII хамтарсан компани нь Хойд Солонгосын Sungri Oil Refinery (“SOR”) нефть боловсруулах үйлдвэрийг эзэмшдэг бөгөөд тус үйлдвэр нь ОХУ-ын төмөр замын системд холбогдсон бөгөөд жилдээ 2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Уг үйлдвэрийг шинэчилснээр тус үйлдвэрээс боловсруулан гаргасан бүтээгдэхүүнийг “Хай би ойл” ХК нь Монголд нийлүүлэхийг зорьж буй юм.
 
Түүнчлэн, “Хай би ойл” ХК нь Британийн Виржин арлуудад бүртгэлтэй, Blacktip Energy, Inc. (BEI) компанийн 51 хувийг худалдан авахаар тохиролцсон бөгөөд тус компани нь Хойд Солонгосын зүүн тэнгист газрын тосны хайгуул олборлолт хийх Хойд Солонгос улсын засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээтэй Korex Ltd. (“Korex”)-ийг 100 хувь эзэмшдэг юм.
Ингэснээр “Хай би ойл” ХК нь гадаадын газрын тосны төсөлд хөрөнгө оруулж байгаа анхны Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани болж байгаараа онцлог болж байна. 
 
“Хойд Солонгосын компанид хөрөнгө оруулах болсон нь Монгол Улс болон БНАСАУ хоорондоо олон жилийн найрсаг харилцаа, нягт хамтран ажиллаж байсны илрэл юм. Бид Азид газрын тосны салбарт хамтарсан компанитай болсондоо баяртай байгаа бөгөөд манай компанийн хөгжил нь Монгол улсын эрчим хүч болон нефтийн бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гарахад дэмжлэг болно гэж найдаж байна.” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Ө.Хүдрээ хэлжээ.
 
“Хай би ойл” ХК нь 2000 оны 12 сарын 13-нд байгуулагдаж, 2007 онд МХБ-д бүртгүүлсэн хувьцаат компани юм. Тус компани нь техникийн ашигласан тосыг дахин боловсруулдаг орчин үеийн, байгаль орчинд ээлтэй бүрэн автомат VSEP технологи ашиглан суурь тос, гидрийн шингэн, мазут зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм.