• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54916.32

( 388.05 0.71% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54916.32 388.05
MSE A Индекс 21101.92 92.67
MSE B Индекс 14296.89 -53.68

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-01-30 10:19:02

Энэ сарын сургалтад хөрөнгийн зах зээлийг сонирхогч, арилжаанд оролцож сурах сонирхолтой 26 суралцагч иргэд хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд   суралцагчдад сертификатыг гардууллаа. 

1-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-30 09:46:31

Энэ өдөр нийт 9,334,362,404 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

"ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2026-01-29 15:48:15

2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс INVG-BD-29/07/27-C0094-18.5 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

Мэдээ мэдээлэл

“МАНДАЛ ДААТГАЛ” ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГЫН НЭЭЛТ, ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2018-09-04 11:16:45

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд шинээр бүртгэгдсэн “Мандал даатгал” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг нээж цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны дэд дарга Д.Баярсайхан, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, “Мандал даатгал” ХК-ийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг, “Мандал даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлан болон “Голомт Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Амарбаясгалан нар оролцож, Монголын хөрөнгийн биржийн 5,799 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо. 

Тус компани нь нийт хувьцааныхаа 25 хувь буюу 1,560,754 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 4800 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалж, нийт 7.49 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр  үнэт цаасны худалдан авах захиалгыг өнөөдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржийн бүх гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цаг хүртэл хүлээн авна. 

“Мандал даатгал” ХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан, нийт 46 мянга гаруй даатгуулагчидтай, хураамжийн орлогоор даатгалын зах зээлийн 21 хувийг эзэлж буй тэргүүлэгч компаниудын нэг юм. 

Ийнхүү, даатгалын компани Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж байгаа нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж, олон нийтийн компани болох боломж нээлттэй байгааг бусад даатгалын компаниудад харуулж байгаагийн зэрэгцээ хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлж, зах зээлийн хөгжлийг нэг алхмаар урагшлуулах чухал ач холбогдолтой үйл явдал болж байна. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ