• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54723.88

( 245.71 0.45% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54723.88 245.71
MSE A Индекс 20896.37 73.42
MSE B Индекс 14318.59 -43.16

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-02 15:35:43

Энэ өдөр нийт 9,447,038,503 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МЭНДЧИЛГЭЭ

2025-12-31 16:19:13

Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч та бүхэн угтан ирж буй 2026 ондоо золбоо хийморь тэгш дүүрэн, зорилго үйлс төгөлдөр, амжилт бүтээл арвин, аз жаргалаар бялхаж байхын ерөөл өргөе.    

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН 2025 ОНЫ ОНЦЛОХ МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ

2025-12-31 16:16:34

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчид та бүхэнд ирж буй шинэ оны баярын мэнд дэвшүүлж, ​​​​​​“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 2025 оны онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Мэдээ мэдээлэл

“ХӨСӨГ ТРЕЙД” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2018-08-30 10:33:42

“Хөсөг трейд” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 4 тоот шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зарлан хуралдуулахаар боллоо.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдах хугацаа:       2018.10.04-ний өдрийн 10:00 цагт

Бүртгэх өдөр:                                                          2018.09.13 

Хуралдах газар:                                                     Улаанбаатар хот, БГД 20-р хороо "Хөсөг трейд" ХК-ийн өөрийн байр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:                                    

1. Нэр бүхий хувьцаа эзэмшигчээс гаргасан хүсэлтийн дагуу хувьцааны өмчлөлийн бүртгэлд өөрчлөлт оруулах эсэх

2. Бусад асуудал

Хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:

Ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд УБ хот, БГД 20-р хороо "Хөсөг трейд" ХК-ийн  байранд 

Хуралд биеэр оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчдийн саналын хуудсыг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 09:00 цаг хүртэл компанийн байранд болон брокерын компаниудаар дамжуулан хүлээн авна. 

Хурал зохион байгуулах коммис:  99999064, Имэйл: nyamka0630@yahoo.com

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ