• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52547.19

( 425.55 0.82% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52547.19 425.55
MSE A Индекс 19868.98 90.38
MSE B Индекс 14169.42 -494.42

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ДАНС НЭЭЛГЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

2018-08-16 11:59:14

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн иргэн бүрт эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцааг олон нийтэд арилжаалах бэлтгэл ажил хангах талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдээлсэнтэй холбогдуулан иргэдийн зүгээс үнэт цаасны компаниудад данс нээлгэх үйл явц эрс идэвхжиж байна.

Үүнтэй холбогдуулан, орон нутагт 1072 хувьцааны данс нээх нэрээр үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа явуулах эрх аваагүй хувь хүмүүс хуурамч данс нээн, иргэдийг төөрөгдүүлэн хууран мэхлэх, залилах зэрэг үйлдлүүд гарч болзошгүй байгаа талаар “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвөөс мэдэгдсэн болно.

Иймд, Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин сууж буй иргэд үнэт цаасны данс нээлгэхдээ МХБ-д бүртгэлтэй гишүүн брокерын компаниудын үйл ажиллагаа, хүний нөөц, техник технологи зэрэг нөхцөлүүдийг харгалзан үзэж, үнэт цаасны дансаа нээлгэхийг анхааруулж байна.

Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компани /брокер/-уудын мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ