• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52675.37

( 196.55 0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52675.37 196.55
MSE A Индекс 19898.96 2.45
MSE B Индекс 14220.2 51.05

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2018-08-03 16:12:43

Монголын хөрөнгийн бирж 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 03-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 110.9 сая төгрөг буюу нийт 554,839,674.78 төгрөгийн арилжаа хийсэн байна. 

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 49 компанийн 3,125,929 ширхэг хувьцаа 508,205,754.6 төгрөгөөр  арилжаалагдсан  байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 LEND ЛэндМН ББСБ ХК 2,688,980 195,582,755
2 APU АПУ ХК 216,048 129,914,469
3 TTL Тавантолгой ХК 6,108 51,769,875
4 MBW Монгол Базальт ХК 93,984 34,648,014
5 GOV Говь ХК 1,228 30,366,460

Хувьцааны арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 GLMT Голомт Капитал ХХК 955,205.00 315,581,169.19
2 BZIN Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК 1,679,794.00 141,069,716.57
3 BUMB Бумбат-Алтай ХХК 578,976.00 103,275,050.21
4 TDB Ти Ди Би Капитал ХХК 735,771.00 100,922,699.20
5 GAUL Гаүли ХХК 544,936.00 92,451,759.98

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

 

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:

2018 оны 07-р сарын 30-ны өдрөөс 08-р сарын 03-ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 456 ширхэг засгийн газрын үнэт цаасыг  46,633,920 төгрөгөөр арилжаалсан байна.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 GLMT Голомт Капитал ХХК 832 84,963,840
2 BZIN Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК 80 8,304,000

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,386,780,559,563.02  төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19532.68 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.00 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ