• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50018.82

( 118.47 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50018.82 118.47
MSE A Индекс 19443.6 109.54
MSE B Индекс 14457.18 -7.31

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ТӨЛБӨР ТООЦООНЫ ШИНЭЧЛЭГДСЭН ЖУРМУУДЫН ТӨСЛИЙГ САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ХҮРГҮҮЛЛЭЭ.

2018-05-14 12:18:46

Үнэт цаасны зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд “төлбөрийн эсрэг нийлүүлэлт” зарчимд суурилсан төлбөр тооцооны Т+2/3 горимыг эргэн нэвтрүүлэх ажил нэн тулгамдаад байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд 2017 оны 4 дүгээр сард "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-иар ахлуулсан ажлын хэсгийг "Арилжааны төлбөр тооцоо" ХХК , "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны бүрэлдэхүүнтэй байгуулж, “төлбөрийн эсрэг нийлүүлэлт” зарчимд суурилсан Т+2/3 горимыг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн билээ. Тус ажлын хэсгийн хүрээнд,  үнэт цаасны төлбөр тооцооны Т+2/3 горимд шилжихэд шаардлагатай 6 багц журмыг шинээр боловсруулан нийт гишүүн үнэт цаасны компаниудад танилцуулж хэлэлцүүлсэн бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр эдгээр журмуудын төслийг батламжлуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүллээ.

Уг шинэчлэгдсэн журмууд батлагдсанаар урьдчилсан төлбөрт системийг халж дараа төлбөрт системд шилжих, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК нь анхдагч болон хоёрдогч зах зээлийн төлбөр тооцоог гүйцэтгэдэг болох, тооцооны гишүүнчлэлийг бий болгох, зах зээлийг эрсдлээс хамгаалах зорилго бүхий Төлбөрийн баталгааны санг үүсгэн байгуулах зэрэг гол өөрчлөлтүүд зах зээлд хэрэгжиж эхлэх бөгөөд улмаар олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын гарц нээгдэх, Монгол улс олон улсад танигдсан "Фронтиер" зах зээлийн зэрэглэлтэй болж, олон улсын жишгийн дагуу өсч хөгжихөд том түлхэц болох юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ