• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48824.7

( 311.87 0.64% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48824.7 311.87
MSE A Индекс 18957.01 211.41
MSE B Индекс 14341.15 -12.8

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-10-24 16:07:32

Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 3 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

10-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-24 15:32:10

Энэ өдөр нийт 22,517,580,598 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ХӨВСГӨЛ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-24 14:53:35

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг Хөвсгөл аймагт зохион байгуулагдсанаар Төвийн бүсийн иргэдийг мэдээллээр хангах ажил ийнхүү өндөрлөж байна.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ГЭГЭЭ” ХК-ИЙН 77,75 ХУВИЙГ ЭЗЭМШИГЧ ТАЛААС БУСАД ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ӨМЧЛӨЛД БАЙГАА ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛЫГ СЗХ ЗӨВШӨӨРЛӨӨ

2012-12-18 08:54:43
      "Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай" хуулийн 6.1.1, 6.2.2, "Компанийн тухай" хуулийн 57.1, "Үнэт цаасны зах зээлийн тухай" хуулийн 11.2, 34.1.8, Санхүүгийн зохицуулах хорооны “Хувьцаат компанийн хувьцааг заавал болон сайн дурын үндсэн дээр худалдан авах санал гаргах ажиллагааны журам”-ын 2.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос “Монголын гэгээ” ХК  (MSE : GGE)-ийн нийт гаргасан 271,805 ширхэг хувьцааны 77.75 хувь буюу 221.321 ширхэг хувьцааг эзэмшигч нэгдмэл сонирхолтой этгээд болох Г.Отгонбаяр, А.Гүррагчаа, Г.Энхбаатар, Г.Алимаа, Г.Энхтөр, Г.Бат-Эрдэнэ нараас тус хувьцаат компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа нийт хувьцааны 22,25 хувь буюу 60,484 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1051 /нэг мянга тавин нэг/ төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах санал гаргасныг зөвшөөрч хүчинтэй байх хугацааг 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоног байхаар тогтоол гаргав.


Монголын гэгээ ХК (MSE : GGE)-ийн тухай:
Хаяг: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 73
Утас: 55256670
И-мэйл: otgo6670@yahoo.com
Захирлын нэр: Г.Отгонбаяр
Байгуулагдсан огноо: 1963-01-15
МХБ-д бүртгүүлсэн огноо: 1993-09-02
Хувьцааны төрөл: Энгийн
Нийт гаргасан хувьцаа: 271,805
Төрийн мэдэлд: 0
Нэрлэсэн үнэ: 100
Хаалтын ханш: 1530
Үйл ажиллагааны чиглэл: Геошинжилгээ

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Мэдээллийн Алба