• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50021.15

( 2.33 0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50021.15 2.33
MSE A Индекс 19416.45 -27.15
MSE B Индекс 14412.15 -45.03

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-05 15:52:28

Энэ өдөр нийт 40,445,625,808 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ЖУРМУУД ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДЛАА

2018-02-12 11:59:52

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн  “Арилжааны журам”-ын нэмэлт өөрчлөлт болон “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Үнэт цаасны индекс тооцох журам”-ын шинэчилсэн найруулгыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороо батламжиллаа.

Ийнхүү шинэчлэн найруулсан “Үнэт цаасны бүртгэлийн журам” нь үнэт цаасны давхар бүртгэлийн үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулж, бүртгэлийн ажиллагааг олон улсын нийтлэг практиктай нийцүүлсэн бол  “Үнэт цаасны үнийн индекс тооцох журам“-д индексийн тооцоолуурыг нарийвчлан зохицуулж, ангиллын индекс тооцох зэрэг томоохон өөрчлөлүүдийг хийсэн. Мөн  ”Үнэт цаасны арилжааны журам"-д хаалтын ханшийг илүү бодитой тогтоох зорилгоор сүүлийн нэг цагийн арилжааны жигнэсэн дунджаар хаалтын ханшийг тогтоохоор тусгасан бөгөөд захиалгын шинэ төрлүүдийг идэвхжүүлэх зэрэг нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсан юм.

Шинэчлэн найруулсан болон нэмэлт өөрчлөлт оруулсан журмуудыг хэрэгжүүлэх бэлтгэлийг яаралтай хангаж 2018 оны 02 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болсон бөгөөд “Үнэт цаасны үнийн индекс тооцох журам“-д заасан ТОП-20 индексийн тооцооллын өөрчлөлт болон шинээр тооцох I ба  II ангиллын индексүүдийн тооцооллыг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн нөхөж тооцохоор боллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолыг Энд дарж үзнэ үү.

"Үнэт цаасны бүртгэлийн журам”-ыг Энд дарж үзнэ үү.

“Үнэт цаасны үнийн индекс тооцох журам”-ыг Энд дарж үзнэ үү.

“Арилжааны журам”-ыг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ