Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.3, ҮЦЗЗТХ-ийн 30.1.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрийн тухай хуулийн 10.1.4 заалтыг тус тус үндэслэн гаргасан СЗХ-ны 2017 оны 9-р сарын 27-ны өдрийн 168 тоот тогтоолоор нэр бүхий 9-н үнэт цаасны компанийн үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор болсон байна. Үүнд:
| Д/Д | Гишүүн компанийн нэр | Үйл ажиллагааны чиглэл |
| 1 | "Бага хээр ҮЦК" ХХК | Брокер дилер |
| 2 | "Бумбат шигтгээҮЦК" ХХК | Брокер дилер |
| 3 | "Превалент ҮЦК" ХХК | Брокер дилер. Андеррайтер |
| 4 | "Финанс линк групп ҮЦК" ХХК | Брокер дилер |
| 5 | "Говийн ноён нуруу ҮЦК" ХХК | Брокер дилер |
| 6 | "Би Би Эс ЭС ҮЦК" ХХК | Брокер дилер |
| 7 | "Зюс капитал ҮЦК" ХХК | Брокер дилер. Хөрөнгө оруулалтын зөвлөх |
| 8 | "Эм Даблью Ти Эс ҮЦК" ХХК | Брокер дилер |
| 9 | "Сэлэнгэ түмэн ҮЦК" ХХК |
Брокер дилер |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



