• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49445.25

( -26.64 -0.05% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49445.25 -26.64
MSE A Индекс 18104.38 10.98
MSE B Индекс 14832.18 54.66

Мэдээ мэдээлэл

"ТЖТБ" ХХК-ИЙН ОНООСОН НЭР, ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2025-05-07 09:22:29

Биржийн үнэт цаасын бүртэлд GRB (3050,3054) кодтой Ногоон бонд гаргагчийн оноосон нэр "ТЖТБ" хязгаарлагдмал хариуцлагатай компани байсныг "Ти Эм Эл Пластик" хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

05-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-06 15:11:16

Энэ өдөр нийт 1,699,550,507 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

05-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-05 15:15:42

Энэ өдөр нийт 684,712,005 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

БЭРХ УУЛ ХК АМГ-Т ЖОНШНЫ НӨӨЦ БАТЛАГДСАНЫГ ЗАРЛАЛАА

2012-09-24 19:21:09
 
КОМПАНИЙН МЭДЭГДЭЛ
 
Эх сурвалж: БиДиСек ХК

                

Бэрх Уул ХК (МХБ: BEU) АМГ-т жоншны нөөц батлагдсаныг зарлалаа 
 
Бэрх Уул ХК (МХБ:BEU) нь Дэлгэрхааны жоншны  ордод  орших нөөцөө Ашигт малтмалын газраар баталгаажуулсныг олон нийтэд зарласан байна. 
Ашигт Малтмалын Газрын Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлөөр B+C зэргээр 50.52%-ийн CaF2-ны агуулгатай 2,128,931.1 тн хайлуур жоншны нөөцийг баталжээ. 
Орд газарт 2011 онд Бэрх Уул ХК-ийн хувьцааны томоохон хувийг эзэмшигч Firebird компани хөрөнгө оруулалт хийж гүний багц өрөмдлөгүүдийг амжилттай гүйцэтгэсний дараа нөөцийн тооцоог Micromine компани гаргаж Ашигт Малтмалын Газарт танилцуулсан байна. 
Энэхүү нөөцийг батлуулснаар Монголдоо жоншны уурхайн хамгийн томд тооцогдож байсан Дэлгэрхааныг сэргээн босгоход хэрэгжүүлж байгаа төсөлд чухал түлхэц болж томоохон алхмаар урагшилсныг харуулж байна. 
 

Бэрх уул ХК-ийн тухай:
Хаяг: Хэнтий аймаг, Батноров сум, Бэрх тосгон, Уулын үйлдвэрийн байр.
Утас: 75859505
Захирлын нэр: Б.Мэндсайхан
И-мэйл: info@berkhuul.com
Вэб хуудас: www.berkhuul.com
Байгуулагдсан огноо: 1954-00-00
МХБ-д бүртгүүлсэн огноо: 2002-04-11
Хувьцааны төрөл: Энгийн
Нийт гаргасан хувьцаа: 19,062,080
Төрийн мэдэлд: 0
Нэрлэсэн үнэ: 100
Хаалтын ханш: 2,780.00 төгрөг /2012 оны 9-р сарын 21-ний байдлаар/
Үйл ажиллагааны чиглэл: Уул уурхай 

Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 



"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Мэдээллийн алба




Анхааруулга: "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь хоёрдогч эх сурвалжаас авсан мэдээ, мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулах боломжгүй  бөгөөд уг мэдээллийг ашигласнаар уншигчдад учирч болох аливаа төрлийн санхүүгийн хохирлыг хариуцахгүй болохыг анхаарна уу.