• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55048.95

( -33.47 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55048.95 -33.47
MSE A Индекс 21095.99 -6.71
MSE B Индекс 14355.32 -18.63

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-14 15:03:00

Энэ өдрийн зах зээлийн арилжаа нийт 67,901,161,839 төгрөгийн арилжаа зохион байгуулаа.

2026 ОНЫ 1-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-13 14:56:09

Энэ өдөр нийт 16,927,483,691 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

САНГИЙН ДЭД САЙД Б.ХУЛАН БОЛОН САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРМАГНАЙ НАР МХБ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026-01-12 17:10:00

Сангийн яамны зүгээс зах зээлийн цар хүрээ, тоо хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг хангах, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Мэдээ мэдээлэл

"ӨНДӨРХААН" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2017-09-08 17:37:56

"Өндөрхаан" ХК нь  2017 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн №17/04 тоот  тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлалаа. 

Хугацаа: 2017 оны 10 сарын 16-ны өдрийн 16:00 цагт

Хуралдах газрын хаяг:  Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 5/3 тоот

Бүртгэх өдөр: 2017-09-25-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

1. "Өндөрхаан" ХК-нд "Тэмүүжин хүнс" ХХК-ийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулахыг зөвшөөрөх, нэгтгэх замаар өөрчлөн байгуулах төсөл, нэгтгэх гэрээг батлах тухай; -

2. "Өндөрхаан" ХК-нд "Тэмүүжин хүнс" ХХК-ийг нэгтгэхтэй холбогдуулан хаалттай хүрээнд нэмж хувьцаа гаргах тухай;

3. "Өндөрхаан" ХК-нд "Тэмүүжин хүнс" ХХК-ийг нэгтгэхтэй холбогдуулан хаалттай хүрээнд нэмж хувьцаа гаргах хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг одоогийн хувьцаа эзэмшигчдэд эдлүүлэхгүй байх тухай;

4. "Өндөрхаан" ХК-ийн харъяалал, хаягийг өөрчлөх тухай;

5. "Өндөрхаан" ХК-ийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ