• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49101.23

( 16.36 0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49101.23 16.36
MSE A Индекс 18971.95 0
MSE B Индекс 14594.11 0

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-09-16 17:28:41

Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 5 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

09-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-16 15:33:50

Энэ өдөр нийт 9,863,355,599 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“СЭНДЛИ ББСБ” ХК БНСУ-ЫН RHINOS ASSET MANAGEMENT КОМПАНИ ХООРОНДЫН CТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-09-16 11:24:38

“Сэндли ББСБ” ХК болон Rhinos Asset Management компани харилцан түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын санхүүгийн салбарын эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авч БНСУ-ын хөрөнгийн зах зээлд Монгол Улсын ААН-үүдээс анх удаа 2 тэрбум вонын үнийн дүн бүхий “Ариранг” бондод хөрөнгө оруулалт татан төвлөрүүлээд байна.

Мэдээ мэдээлэл

FTSE RUSSELL КОМПАНИЙН ТАВЬСАН ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛЭХ ТАЛААР ОРОЛЦОГЧДОД МЭДЭГДЭВ

2017-08-15 17:01:51

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг 2012 онд олон улсын индексийн тооцоо, судалгаагаар тэргүүлэгч FTSE Russell компаниас “Хөгжиж буй” /Фронтиер/ зах зээлийн ажиглалтын жагсаалтад оруулснаар манай зах зээл албан ёсны зэрэглэлтэй болох бодит боломж нээгдэж хөрөнгийн зах зээлд ажиллаж буй байгууллагууд болон мэргэжилтнүүд бидний хувьд баярт үйл явдал болж байсан билээ. Гэвч арилжааны төлбөр тооцоо урьдчилсан төлбөрт системээр хийгддэг, “төлбөрийн эсрэг нийлүүлэлт” /DvP/ зарчим хэрэгждэггүй зэрэг шалтгаанаар манай зах зээл өдийг хүртэл албан ёсоор “Хөгжиж буй” зах зээлийн зэрэглэлтэй болж чадаагүй төдийгүй зах зээлд шаардлагатай дэд бүтцийн өөрчлөлтүүд хийгдэхгүй удаашралтай байгаагаас энэ онд ажиглалтын жагсаалтаас хасагдах нөхцөл байдал үүсээд байгаа билээ.

Энэхүү нөхцөл байдлын улмаас “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Мандуул болон гүйцэтгэх захирал Х.Алтай нар FTSE Russell компанитай энэ оны 4 дүгээр сард уулзалт зохион байгуулж, төлбөр тооцооны Т+2 горимыг нэвтрүүлэх талаар нэн даруй арга хэмжээ авч ажиллах тул ажиглалтын жагсаалтад хэвээр үлдээх хүсэлт гаргасан билээ. Улмаар зах зээлд оролцогч байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулан, холбогдох дүрэм журмуудыг хамтран боловсруулж, ажлын явцыг тухай бүр FTSE Russell компанийн Зах зээлийн ангиллын хорооны гишүүдэд цахим хурал хийж танилцуулан холбогдох бүх арга хэмжээг авч ажиллаж байна.

Ээлжит хурал нь 8 дугаар сарын 8-ны өдөр тохиож ажлын явцыг танилцуулсан бөгөөд төлбөр тооцооны шинэчилсэн дүрэм журмуудыг холбогдох байгууллагуудаар батлуулах ажил нэн даруй хийгдэх шаардлагатай байгааг бусад мэргэжлийн байгууллагуудад мэдэгдэн, даруй арга хэмжээ авч ажиллах хүсэлтийг манай байгууллагаас хүргүүлээд байна. Төлбөр тооцооны шинэчилсэн горимыг нэвтрүүлэх ажлын явц, ахиц дэвшлрийг харгалзан манай зах зээлийг ажиглалтын жагсаалтад үлдээх эсэх нь энэ оны 9 дүгээр сард болох FTSE Russell компанийн үнэлгээний хурлаар шийдэгдэх юм.

FTSE Russell гэдэг нь олон улсад улс орнуудын хөрөнгийн зах зээлийн зэрэглэл тогтоодог хоёр үндсэн байгууллагын нэг нь бөгөөд “Хөгжиж буй” зах зээлийн зэрэглэлтэй болсноор FTSE Russell индексийг дагаж хөрөнгө оруулдаг 3,5 их наяд ам.долларын хөрөнгө бүхий мэргэжлийн хөрөнгө оруулагчид манай зах зээлд хөрөнгө оруулах алтан боломж нээгдэх ач холбогдолтой юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ