• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52121.64

( -11.06 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52121.64 -11.06
MSE A Индекс 19778.6 -35.16
MSE B Индекс 14663.84 -68.78

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-11 16:20:17

Энэ өдөр нийт 45,658,530,858 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ШААРДАХ ЭРХ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТАЙЛБАР

2025-12-11 11:53:16

Шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа уг шаардах эрх үүссэн өдрийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Үнэт цаасны төлбөр тооцоог Т+2 горимоор гүйцэтгэх журамтай нийцүүлэн гаргана.

Мэдээ мэдээлэл

2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ИРҮҮЛЭЭГҮЙ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2017-08-04 16:54:24

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нь “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.6, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтад заасны дагуу хагас жилийн санхүүгийн тайланг 7 дугаар сарын 20-ны дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг билээ.

Монгол Улсын Сангийн яамнаас тайлан хүлээж авах хугацааг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сунгасан бөгөөд  2017 оны 08-р сарын 04-ний өдрийн байдлаар нийт бүртгэлтэй 219 хувьцаат компаниас нэр бүхий 66 компани нь МХБ-д санхүүгийн тайлангаа ирүүлээд байна.

Заасан хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй 153 хувьцаат компаниудад СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам” болон МХБ-ийн холбогдох журмууд ба “Бүртгэлийн гэрээ”-нд заасан хариуцлагын арга хэмжээг ногдуулах болсныг үүгээр мэдэгдэж байна.

Түүнчлэн, СЗХ-ны холбогдох журмын дагуу хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа ирүүлээгүй компаниуд нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа ирүүлэхийг анхааруулж байна.

Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй компаниудын нэрсийн жагсаалтыг Энд дарж харна уу.

Үйл ажиллагааны тайлангаа ирүүлээгүй компаниудын нэрсийн жагсаалтыг Энд дарж харна уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ