• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49101.23

( 16.36 0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49101.23 16.36
MSE A Индекс 18971.95 -26.07
MSE B Индекс 14594.11 29.91

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-09-16 17:28:41

Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 5 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

09-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-16 15:33:50

Энэ өдөр нийт 9,863,355,599 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“СЭНДЛИ ББСБ” ХК БНСУ-ЫН RHINOS ASSET MANAGEMENT КОМПАНИ ХООРОНДЫН CТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-09-16 11:24:38

“Сэндли ББСБ” ХК болон Rhinos Asset Management компани харилцан түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын санхүүгийн салбарын эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авч БНСУ-ын хөрөнгийн зах зээлд Монгол Улсын ААН-үүдээс анх удаа 2 тэрбум вонын үнийн дүн бүхий “Ариранг” бондод хөрөнгө оруулалт татан төвлөрүүлээд байна.

Мэдээ мэдээлэл

ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭЛЭЛ

2017-06-13 05:05:38

Монголын хөрөнгийн биржийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 39 долоо хоногийн хугацаатай жилийн 13.088% хүүтэй ЗГҮЦ-наас 581,174 ширхэг буюу 52.9 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирснээс Сангийн яам анх зарласан хэмжээний дагуу нийт 260.000 ширхэг үнэт цаасыг нийлүүллээ.

 Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов:

1. 39 долоо хоногийн хугацаатай үнэт цаас нийт 260,000 ширхэг зарлагдсанаас:

Д/Д 

ҮЦК-ны симбол

Компанийн нэр

Тоо /ширхэг/

Үнийн дүн /төг/

1

BDSC

"БиДиСек ҮЦК" ХК

253,704

  23,108,375,136

2

NOVL

"Новел инвестмент ҮЦК" ХХК

4,417

      402,318,028

3

MSEC

"Монсек ҮЦК" ХХК

1,097

        99,919,148

4

BLAC

"Блэкстоун интернэйшнл ҮЦК" ХХК

320

        29,146,880

5

BZIN

"Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК" ХХК

240

        21,860,160

6

ECM

"Еврази капитал холдинг ҮЦК" ХК

220

        20,038,480

7

GLMT

"Голомт капитал ҮЦК" ХХК

2

             182,168

Нийт

         260,000

   23,681,840,000

 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ