• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49554.98

( 2.15 0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49554.98 2.15
MSE A Индекс 18090.44 -18.67
MSE B Индекс 14726.57 103.85

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ӨДӨР” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-24 15:32:48

Өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, "Голомт капитал" ҮЦК" ХХК, "ТиДиБи секьюритис ҮЦК" ХХК, "Өлзий энд Ко  ҮЦК" ХХК, "Апекс капитал ҮЦК" ХХК, "Үнэт секьюритис ҮЦК" ХХК, "Новел инвестмент ҮЦК" ХХК, "Эс Жи Инвестменд энд Секьюритис ҮЦК" ХХК-иуд оролцож, 500 орчим иргэдэд хөрөнгө оруулагчдад үнэт цаасны зах зээлийн цогц мэдээлэл хүргэсэн юм.

05-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-23 15:18:29

Энэ өдөр нийт 5,795,112,519 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-05-22 16:08:55

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт www.bond.mse.mn системээр дамжуулан зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

Мэдээ мэдээлэл

ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭЛЭЛ

2017-03-21 06:41:10

Монголын хөрөнгийн биржийн 2017 оны 3 дүгээр сарын 21-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай жилийн 17.613% хүүтэй ЗГҮЦ-наас 334,677 ширхэг буюу 28.5 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирснээс Сангийн яамны зүгээс зарласан хэмжээний дагуу нийт 150,000 ширхэг  буюу 12.7 тэрбум төгрөгийн засгийн газрын үнэт цаас нийлүүллээ.

 Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов:

Д/Д Симбол Компанийн нэр Тоо ширхэг
1 NOVL "Новел инвестмент ҮЦК" ХХК        32,508
2 TNGR "Тэнгэр капитал ҮЦК" ХХК        29,922
3 BDSC "БиДиСек ҮЦК" ХК        29,824
4 GLMT "Голомт капитал ҮЦК" ХХК        19,750
5 STIN "Стандарт инвестмент ҮЦК" ХХК          9,532
6 BZIN "Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК" ХХК          8,274
7 ARD "Ард капитал групп ҮЦК" ХХК          7,034
8 TDB "Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК          5,320
9 MNET "Ард секьюритиз ҮЦК" ХХК          1,845
10 GAUL "Гаүли ҮЦК" ХХК          1,397
11 ZRGD "Зэргэд ҮЦК" ХХК          1,318
12 APS "Азиа Пасифик секьюритис ҮЦК" ХХК          1,170
13 BLMB "Блүмсбюри секьюритис ҮЦК" ХХК             692
14 BLAC "Блэкстоун интернэйшнл ҮЦК" ХХК             416
15 BUMB "Бумбат-Алтай ҮЦК" ХХК             351
16 MSEC "Монсек ҮЦК" ХХК             300
17 ECM "Еврази капитал холдинг ҮЦК" ХК             170
18 GNDX "Гендекс ҮЦК" ХХК             117
19 MICC "Эм Ай Си Си" ХХК               60

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ