• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54902.96

( 40.59 0.07% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54902.96 40.59
MSE A Индекс 21026.92 26.01
MSE B Индекс 14211.97 126.83

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-09 16:37:34

Энэ өдөр нийт 7,867,399,274 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ӨМНӨГОВЬ БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

2026-01-08 16:18:19

Өмнөговь аймгийн засаг даргын гаргаж буй нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 2 жил хүртэлх хугацаатай, жилийн 16 хувь хүртэл хүүтэй, нийт 5,000,000 (Таван сая) хүртэл ширхэг өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

2026 ОНЫ 1-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-08 15:41:04

Энэ өдөр нийт 12,653,501,348 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО

2017-03-21 02:47:35

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос ТУЗ-ийн гишүүд, удирдах ажилтан, эрх бүхий албан тушаалтан, нарийн бичгийн дарга нарт удирдлагын ур чадваруудыг нэмэгдүүлэх зорилготой Компанийн Засаглалын Гэрчилгээ олгох сургалтыг 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулахаар боллоо.

Энэхүү сургалт нь үйл ажиллагаанаас илүүтэйгээр Стратегийн болон хэтийн зорилгод чиглэсэн агуулгатай ба хөтөлбөр нь Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлөөс баталсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд боловсруулагдсан болно.

Сургалтанд хамрагдснаар дараах мэдлэгийг олж авна. Үүнд :

  • Компанийн засаглалын ач холбогдол дэлхийн шилдэг туршлагуудтай танилцах,
  • Монголын хууль эрх зүйн зохицуулалт, OECD-ийн зарчмуудад нийцсэн компанийн засаглалын тогтолцоог өөрийн компанидаа бий болгох арга замыг хайх,
  • Хараат бус, гүйцэтгэх бус захирлуудын үүрэг, ач холбогдол, ТУЗ-ийн дарга ба гүйцэтгэх удирдлагыг салгах, ТУЗ-ийн хараат бус гишүүний эрх зүйн байдал,
  • Хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүд ба гүйцэтгэх удирдлага, бусад оролцогч талуудын компанийн засаглал дахь  үүрэг хариуцлага,
  • ТУЗ-ийн эрх мэдлийн хүрээ, гүйцэтгэх удирдлагыг чиглүүлэх, стратегийг батлах үүргүүд,
  • Дотоод гадаад хяналт, мэдээллийн нээлттэй байдлыг ханган ажилласнаар  ТУЗ хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах,
  • ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үүргүүд ба хурлыг үр дүнтэй хэрхэн зохион байгуулах аргуудад суралцана.

Мөн энэ сургалтыг төгссөнөөр 2011 онд шинэчлэгдэн батлагдсан Компанийн тухай хуулийн 75.8 заалтын дагуу компанийн ТУЗ гишүүд, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга нар Компанийн засаглалын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх шаардлага хангагдана.

Дэлгэрэнгүйг МҮЦАЭХ-ын 70123339 утсаар тодруулна уу.