• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49279.3

( 283.54 0.58% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49279.3 283.54
MSE A Индекс 18987.57 101.47
MSE B Индекс 14492.1 -14.64

Мэдээ мэдээлэл

"CFA RESEARCH CHALLENGE" ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-16 17:43:40

Энэ жил "CFA Research Challenge" тэмцээнд Монгол Улсын зургаан их сургуулиас нийт 11 багийн оролцож байгаа ба, МХБ-ийн 1-р ангилалд бүртгэлтэй “Премиум Нэксус” ХК-ийн үйл ажиллагаанд судалгаа, шинжилгээ хийх бөгөөд түрүүлсэн баг 2026 оны  4 дүгээр сард оюутнууд Ази, Номхон далайн бүсийн тэмцээнд оролцох юм. 

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-10-16 09:51:42

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-10-15 17:39:05

Засгийн газрын купонтой 5 жилийн хугацаатай нийт 4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий дотоодын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.815 хувиар тогтлоо.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ХУВЬЦААНЫ 49 ХУВИЙГ НЭЭЛТТЭЙ АРИЛЖИХААР ТУСГАЖЭЭ

2011-05-10 00:00:00
“Үндсэн чиглэлд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл”-ийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Төсөлд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ирээдүйд олох ашгийг тооцоолсны үндсэн дээр тус компанийн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг нэмэгдүүлэн тогтоож, нийт хувьцааны 49 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад нээлттэй арилжиж, хөрөнгө төвлөрүүлэхээр тусгажээ. Хөрөнгийг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д туссан эхний болон хоёр дахь шатны төмөр замын суурь бүтэц барихад зарцуулах юм. Төсөл батлагдвал төмөр замын суурь бүтэц барихад шаардагдах хөрөнгө оруулалтын аргачлал бий болохоос гадна хувьцаа арилжсанаар хөрөнгийн зах зээл идэвхжиж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид томоохон бүтээн байгуулалтад оролцох боломжтой болно. Түүнчлэн хувьцааг биржид бүртгүүлснээр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн санхүү болон үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, компанийн сайн засаглалыг хэвшүүлнэ гэж Засгийн газар үзэж байна. УИХ-ын 32 дугаар тогтоолын дагуу эхний шатанд Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсангийн чиглэлд 1100 км төмөр замын суурь бүтэц барих юм. Энэ хүрээнд Засгийн газар төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон бол салбарын сайдын тушаалаар төмөр замын трассын ерөнхий төлөвлөлтийн зургийг батлаад байна. Батлагдсан трассын дагуу мэргэжлийн байгууллагууд газар зүйн байршил, өндрийн цэг, тэмдэгтүүдийг суулгаж, сүлжээ байгуулж эхэлжээ. “Монголын төмөр зам” компани нь эхний үе шатанд барих төмөр замын Техник, эдийн засгийн үндэслэлийг “McKinsey&Company”-иар хийлгэхээр гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлсэн байна. Эхний үе шатны төмөр замыг барихад нийт 3 тэрбум орчим ам.доллар /1 км зам барихад 2-2,5 сая ам.доллар/ шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Хоёр дахь үе шатанд Нарийнсухайт-Шивээхүрэн, Ухаа худаг-Гашуунсухайт, Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг, Хөөт-Бичигтийн чиглэлийн 900 орчим км замын суурь бүтцийг барьж эхлэх юм. Эх үүсвэр: www.shuud.mn