• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54902.96

( 40.59 0.07% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54902.96 40.59
MSE A Индекс 21026.92 26.01
MSE B Индекс 14211.97 126.83

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-09 16:37:34

Энэ өдөр нийт 7,867,399,274 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ӨМНӨГОВЬ БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

2026-01-08 16:18:19

Өмнөговь аймгийн засаг даргын гаргаж буй нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 2 жил хүртэлх хугацаатай, жилийн 16 хувь хүртэл хүүтэй, нийт 5,000,000 (Таван сая) хүртэл ширхэг өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

2026 ОНЫ 1-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-08 15:41:04

Энэ өдөр нийт 12,653,501,348 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГOЖ ХУУЛЬ, ДҮРЭМ, ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН НАЙРУУЛАХ

2011-11-02 00:00:00
     Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өгөх санал - Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг нь зах зээлд оролцогчид болон бусад холбогдох этгээдүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан билээ. Хуулийн төсөлд олон улсын хуульчид, ЛХБ, Дэлхийн банк, биржийн гишүүд болон бусад мэргэжилтнүүдээс санал, зөвлөмж авсан. Тэдгээр санал, зөвлөмжийг тусгасан хуулийн төслийг 2011 оны 09 сарын 01-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамад хүргүүлсэн билээ. Уг хуулийн төсөл нь Монголын хөрөнгийн зах зээлийн дэлхийн хэмжээний бусад зах зээлүүдтэй зэрэгцэх хэмжээнд хөгжихөд зайлшгүй хэрэгцээтэй хууль, эрх зүйн орчны шаардлагыг тусгасан юм.

      Монголын хөрөнгийн биржийн зүгээс хуулийн төсөлд зориулж олон улсын жишиг хуулиудтай харьцуулсан судалгаа хийн санал оруулж, орчуулгын ажил болон өөрийн зүгээс шалтгаалах бүхий л арга хэмжээг авч үйл явцыг хурдасгахыг эрмэлзэж ажилласан юм.

    Зах зээлийн зохистой дүрэм, журам боловсруулах – Зах зээлийн үйл ажиллагааг үр ашигтай, эмх цэгцтэй, ил тод байлгахад шаардлагатай цогц дүрэм, журмыг боловсруулж, Лондонгийн хөрөнгийн биржийн төв оффисийн мэргэжилтнүүдээр хянуулахаар явуулсан байгаа билээ. Эдгээр дүрэм, журмуудад: Гишүүнчлэлийн журам, Үйл ажиллагаа журам, Арилжааны журам, Бүртгэлийн, Үнэт цаасны танилцуулгын, болон Мэдээллийн нээлттэй, ил тод байдлын журам багтаж байна.