• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48654.06

( 329.43 0.68% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48654.06 329.43
MSE A Индекс 17880.21 199.11
MSE B Индекс 14466.41 -90.73

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-24 15:50:39

Энэ өдөр нийт 15,436,147,453 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

НҮҮРСНИЙ АРИЛЖАА СЭРГЭЖ, БИРЖЭЭР 800 МЯНГАН ТОННЫГ БОРЛУУЛСАН, ДӨРӨВДҮГЭЭР САРД ОНЫ ЭХНИЙ 3 САРД АРИЛЖААЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2025-04-24 12:07:40

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөний www.ubn.mn сайтын сэтгүүлчид өгсөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой асуудал болон нүүрсний арилжааны өнөөгийн нөхцөл байдлын талаарх ярилцлагын хэсгээс тоймлов.

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД “САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ” МЭДЛЭГ ТҮГЭЭХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА

2025-04-23 18:09:46

Өдөрлөг 4, 5 дугаар саруудад “Сити” их сургууль, МУИС-ийн бизнесийн сургуулиудад үргэлжлэн, өдөрлөгт хамрагдсан сургуулийн оюутнууд Санхүүгийн зах зээлийн зохицуулагч байгууллагуудтай танилцах аялалд хамрагдсанаар өндөрлөх юм.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ “АЖЛЫН МАСТЕР ГЭРЭЭ”-НД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2011-04-07 00:00:00
Сүүлийн жилүүдэд Монгол улсын төр засгаас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулан, УИХ-ын 2009 оны 79, Засгийн газрын 2010 оны 115 тоот тогтоолууд гарч, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа шат бүрдээ эрчимтэй явагдаж байна. Дээрх тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын нэг нь Монгол улсын Төрийн өмчийн хорооноос Лондонгийн хөрөнгийн биржтэй оны өмнө үзэглэсэн “Стратеги хамтын ажиллагааны гэрээ” байсан бол өнөөдөр дээрх ерөнхий гэрээг бодит ажил хэрэг болгох нарийвчилсан төлөвлөгөө буюу “Ажлын мастер гэрээ”-нд МХБ болон ЛХБ-ийн талууд гарын үсэг зурлаа. Энэхүү шинэ гэрээний хүрээнд Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажилласнаар үнэт цаасны арилжаа явуулах орчин үеийн цогц системийг нэвтрүүлж, эрх зүйн орчин, дэд бүтэц, технологи, боловсон хүчний чадавхи олон улсын стандартад хүрэх юм. Түүнчлэн гадаад дотоодын хөрөнгө оруулагчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран Монголын хөрөнгийн биржийн өндөр хурдны платформд холбогдож, арилжаанд хямд өртгөөр, урт хугацаанд, үр ашигтай оролцон, хөрөнгийн захаас бодит өгөөж хүртэх боломж бүрдэнэ. Монгол улсын аж ахуйн нэгж байгууллагууд дотоодын хөрөнгийн захаар дамжуулан гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас урт хугацааны, өртөг багатай санхүүгийн эх үүсвэр татах боломж бүрдэж, цаашлаад Улаанбаатар-Лондон-Торонтогийн 24 цагийн арилжааны бүсэд холбогдон, олон улсын санхүүгийн зах зээлд гарах боломж нээгдэх болно. Олон улсын санхүүгийн томоохон төвүүдийн нэг, зах зээлийн багтаамж, арилжааны хэмжээ, нэр хүндээрээ дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд багтах Лондонгийн хөрөнгийн биржтэй урт хугацааны үр ашигтай түншлэлийн харилцаа тогтоосноор олон улсын тавцанд Монголын санхүүгийн зах зээлийн нэр хүнд өсөн, баталгаажих юм.