| Индекс | Нэгж | Өөрчлөлт |
|---|---|---|
| Top 20 Индекс | 48824.7 | 311.87 |
| MSE A Индекс | 18957.01 | 211.41 |
| MSE B Индекс | 14341.15 | -12.8 |
Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 3 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.
Энэ өдөр нийт 22,517,580,598 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг Хөвсгөл аймагт зохион байгуулагдсанаар Төвийн бүсийн иргэдийг мэдээллээр хангах ажил ийнхүү өндөрлөж байна.
Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 7 дугаар сарын 31-ний байдлаар 15871.73 нэгж байгаа нь өмнөх оны мөн үеэс 1457.50 нэгжээр буюу 10.11%-иар өссөн байна.
“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар “Кастодианы үйл ажиллагааны ахисан түвшний сургалт”-нд хамрагдагсдад хандан үг хэллээ.
2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн бирж төсвийн хэмнэлтийн горимд шилжлээ.
“Хөвсгөл алтан дуулга” (MSE:ADU) ХК-ийн 120 ширхэг хувьцаа нэг бүр нь 874.17 төгрөгөөр арилжигдаж ханш 15.00%-иар огцом өссөн хэлцлийг сэжигтэй гүйлгээ гэж үзэж холбогдох шалгалтыг эхлүүллээ.
Нэр бүхий 196 хувьцаат компанид хуулийн хүрээнд хариуцлага тооцох, зохих арга хэмжээ авахыг хүссэн албан тоотыг Монголын хөрөнгийн биржээс Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүллээ.
Сангийн яамнаас Монголын Хөрөнгийн биржид үүрэг өгсөн бөгөөд тус ажлын хүрээнд Блүүмберг компанийн Азийн санхүүгийн зах зээл хариуцсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр “Монголын Хөрөнгийн Зах Зээлийн Өдөрлөг” арга хэмжээг Лондон хотод зохион байгуулахаар төлөвлөж байна.
Сургалтыг онол-практикийг хослуулан Брокер, дилерийн компанийн үйл ажиллагаатай танилцуулах, арилжаанд оролцуулах хэлбэрээр явуулсан нь суралцагчдын сонирхолд ихэд нийцсэн сургалт боллоо.