• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49125.12

( -919.62 -1.84% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49125.12 -919.62
MSE A Индекс 19087.74 -341.09
MSE B Индекс 14269.99 -126.57

Мэдээ мэдээлэл

"ПРЕМИУМ НЭКСУС" ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2025-11-07 16:46:46

Хувьцаагаа эргүүлэн худалдах хүсэлтэй хувьцаа эзэмшигчдийн хүсэлтийг 2025 оны 11-р сарын 10-ны өдрөөс 2025 оны 12-р сарын 23-ны өдрийг дуустал хүлээн авна.

11-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-07 15:59:44

Энэ өдөр нийт 20,166,126,894 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“УЛААНБААТАР ИМПАТИ” СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-11-07 14:08:12

Бирж нь их, дээд сургуулийн мэргэжлийн ангийн оюутнууд, ЕСБ-ийн ахлах ангийн сурагчдад санхүү, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр сургалт, мэдээллүүдийг өгч, орон нутгийн ард иргэдэд зориулсан кампанит ажлуудыг ч өрнүүлсээр байна.

Мэдээ мэдээлэл

“УЛААНБААТАР БҮК” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2015-08-13 17:04:52
“Улаанбаатар БҮК” ХК нь “Компанийн тухай” хууль, ”Үнэт цаасны зах зээлийн тухай” хууль болон СЗХ-ны холбогдох журмын дагуу компанийн өрийг хувьцаагаар солихтой холбогдуулан нэмж 187,200 ширхэг энгийн хувьцаа гаргаж байна.
Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан 2015 оны 02 сарын 04-ний өдрийн “Улаанбаатар Бүк” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар баталсан 2015/04 тоот тогтоолын “Хувьцаа эзэмшигчдийн хувьцаагаа эргүүлэн худалдахыг шаардах эрх хэрэгжүүлэх журам” -ыг үндэслэн 2014 оны 04 сарын 29 өдрийн ээлжит хуралд оролцож амжаагүй эсвэл хурлаас гарсан шийдвэртэй эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигчид “Компанийн тухай” хуулийн 53 болон 54 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн эзэмшиж буй хувьцааг компанид эргүүлэн худалдан авахыг шаардах эрх үүсээд байна.
Иймд  “Улаанбаатар БҮК” ХК-ийн хувьцаа эзэмшигч та бүхэн уг эрхээ үнэт цаас гаргагч компанид хандан хэрэгжүүлнэ үү.


Шаардах эрх хэрэгжүүлэх үнэ:                                                                  38,700 төгрөг

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрхтэй
хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 
                                                           2014.03.30

Үнэт цаасыг бүртгэх СЗХ-ны зөвшөөрөл гарсан огноо:                                  2015.06.24

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрх дуусах огноо:               2015.09.25    
Утас: 99008777, 99103042

 

Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ