2015 оны 7 сар
7 дугаар сард нийт 20 удаагийн арилжааг зохион байгуулж, 54 компанийн 1.6 сая ширхэг хувьцааг 519.7 сая төгрөгөөр, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 4 удаа зохион байгуулж, 400.0 мянган ширхэг үнэт цаасыг 40.0 тэрбум төгрөгөөр, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 197 ширхэг үнэт цаасыг 19.4 сая төгрөгөөр арилжиж, нийт 40.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийлээ.
ХУВЬЦААНЫ АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ҮЦК-ИУД
№ | Синбол |
ҮЦК-ийн нэр | Үнийн дүн /Төгрөгөөр/ |
1 | ARD | Ард капитал групп ҮЦК | 485.6 сая |
2 | BDSC | БиДиСек ҮЦК | 254.4 сая |
3 | GLMT | Голомт секюритиз ҮЦК | 89.9 сая |
4 | BUMB | Бумбат-Алтай ҮЦК | 40.1 сая |
5 | ALTIN | Алтан хоромсог ҮЦК | 20.3 сая |
Хувьцааны арилжаа:
“Э-Транс ложистик” ХК-ийн 702.9 мянга ширхэг хувьцаа 76.5 сая төгрөгөөр, “Сүү” ХК-ийн 569.0 мянга ширхэг хувьцаа 61.8 сая төгрөгөөр, “Тав” ХК-ийн 1.4 мянган ширхэг хувьцаа 38.7 сая төгрөгөөр, “Апу” ХК-ийн 10.5 мянган ширхэг хувьцаа 38.3 сая төгрөгөөр, “Цагаан толгой” ХК-ийн 5.5 мянган ширхэг хувьцаа 36.5 сая төгрөгөөр тус тус идэвхтэй арилжигдсан байна.
ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ХУВЬЦАА
№ | Синбол | Үнэт цаасны нэр | Үнийн дүн /Төгрөгөөр/ |
1 | EIT | “Э-Транс ложистик” ХК | 76.5 сая |
2 | SUU | “Сүү” ХК | 61.8 сая |
3 | TAV | “Тав” ХК | 38.7 сая |
4 | APU | “Апу” ХК | 38.3 сая |
5 | TSA | “Цагаан толгой” ХК |
36.5 сая |
Засгийн газрын үнэт цаасны арилжаа:
Энэ сард Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 4 удаа явагдаж, 12,28,52 долоо хоногийн хугацаатай нийт 400.0 мянган ширхэг үнэт цаасыг 40.0 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Мөн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 197 ширхэг үнэт цаасыг 19.4 сая төгрөгөөр арилжсан байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ҮЦК-ИУД
№ | Синбол | ҮЦК-ийн нэр |
Үнийн дүн /Төгрөгөөр/ |
1 | GLMT | Голомт секюритиз ҮЦК | 16.3 тэрбум |
2 | TNGR | Тэнгэр капитал ҮЦК | 15.7 тэрбум |
3 | BDSC | БиДиСек ҮЦК | 3.3 тэрбум |
4 | ARD | Ард капитал групп ҮЦК | 3.0 тэрбум |
5 | MICC | Эм Ай Си Си | 1.1 тэрбум |
Үнэт цаасны ханш:
Нийт 54 үнэт цаас арилжигдсанаас өмнөх сарын сүүлийн өдрийн хаалтын ханштай харьцуулахад 12 үнэт цаасны ханш өсч, 32 үнэт цаасны ханш буурч, 10 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
MSE ALL индекс:
MSE ALL индекс 976.14 нэгж байгаа нь албан ёсоор тооцож эхэлсэнээс 11.0 нэгжээр буюу 4.8 хувиар буурсан байна.
MSE ALL индексийн энэ сарын хамгийн дээд үзүүлэлт нь 1,013.68 нэгж, доод үзүүлэлт нь 967.60 нэгж, дундаж үзүүлэлт 946.55 нэгж байлаа.
Зах зээлийн үнэлгээ:
Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компанид АПУ, Таван толгой, Бэрх уул, Шарын гол, Говь, Багануур, Шивээ овоо, УБ-БҮК, Монгол секьюритис, БиДиСек, Монголын цахилгаан холбоо, Сүү зэрэг компаниуд орж байгаа бөгөөд Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд 327.0 тэрбум төгрөг болж өмнөх сараас 5.77 хувиар буурсан байна
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ