• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50021.15

( 2.33 0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50021.15 2.33
MSE A Индекс 19416.45 -27.15
MSE B Индекс 14412.15 -45.03

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-05 15:52:28

Энэ өдөр нийт 40,445,625,808 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

Мэдээ мэдээлэл

ТӨРИЙН ӨМЧИТ ЗАРИМ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХУВЬЦААГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР АРИЛЖИНА

2015-07-24 15:36:33
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70-р тогтоолоор “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг баталсан байна.
Тус тогтоолд дараах төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааны зарим хэсгийг  Монголын хөрөнгийн биржээр арилжихаар болжээ. Үүнд:
  1. “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК
  2.  “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК
  3. “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК
  4. “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК
  5. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК
  6. “Шивээ овоо” ХК
  7. “Багануур” ХК
  8. “Монгол шуудан” ТӨХК 
  9. “Монголын цахилгаан холбоо” ХК
Мөн “Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компанийн иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн хувьцааны тоо хэмжээ, бүртгэлийг холбогдох хууль болон Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрүүдэд нийцүүлэн цэгцэлж, хувьцааг нийтэд санал болгон арилжаалах бэлтгэлийг хангахыг  Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасан байна.

Тогтоолыг энд дарж үзнэ үү.

Стратеги, зах зээлийн хөгжлийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ