• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50021.15

( 2.33 0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50021.15 2.33
MSE A Индекс 19416.45 -27.15
MSE B Индекс 14412.15 -45.03

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-05 15:52:28

Энэ өдөр нийт 40,445,625,808 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

Мэдээ мэдээлэл

ТАЙЛАНГАА ХУГАЦААНДАА ИРҮҮЛЭЭГҮЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН МЭДЭЭЛЭЛ

2015-07-24 10:45:59
Монгол Улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20.1.6, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.2 дах заалтад заасны дагуу үнэт цаас гаргагч компаниуд 2015 оны хагас жилийн санхүүгийн тайланг 2015 оны 7 дугаар сарын 20-ны дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг.
Монгол Улсын Сангийн яамнаас дээрх хугацааг Улсын баяр наадам болон амралтын өдрүүдтэй давхцаж байгаатай холбогдуулан 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл сунгажээ.
2015 оны 7 дугаар сарын 23-ны байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт 236 хувьцаат компаниас 61 хувьцаат компани тайлангаа хугацаандаа ирүүлж, тайлангийн ирц 25.8%-тай байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18.1%-иар өссөн байна.
Мэдээллийн ил тод байдлыг хангахтай холбоотой үүргээ хэрэгжүүлээгүй нэр бүхий 175 компаниудын гаргаж буй зөрчил, дутагдлыг Монголын хөрөнгийн биржийн зүгээс олон нийтэд болон Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж, цаашид зөрчил давтагдсан тохиолдолд арилжааг зогсоолгох, бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авах болно.

Хугацаандаа тайлан ирүүлээгүй компаниудын жагсаалтыг энд дарж үзнэ үү.
 
 Арилжаа, хяналтын алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ