2015 оны 7 дугаар сарын 07-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 23 хувьцаат компанийн нийт 5,953 ширхэг хувьцаа 55,123,431 төгрөгөөр, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, 14.885%-ийн хүүтэй, 100,000 ширхэг ЗГҮЦ 10.0 тэрбум төгрөгөөр арилжигдаж нийт 10,055,123,431.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр MSE ALL индекс 998.67 нэгж болж 0.22%-иар буусан бол зах зээлийн үнэлгээ 1,364,753,195,392.00 төгрөг боллоо.
Арилжаа, хяналтын алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ