2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон "III" ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн нийт 325,441 ширхэг хувьцаа арилжигдаж 60,772,724.00 төгрөгний гүйлгээ хийгдсэн байна.
Энэ өдөр MSE ALL индекс 1,009.51 нэгж болж 0.41%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,382,660,862,103.00 төгрөг боллоо.
Арилжаа, хяналтын алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ