• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

ҮЦТТТХТ, ХАС БАНК БОЛОН “ТЭНГЭР КАПИТАЛ” ХХК НАР ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2012-04-17 00:00:00

“Millennium IT” системийг суурилуулах ажил дуусч, Т+3 буюу төлбөр тооцооны шинэ систем рүү шилжиж байгаатай холбогдуулан Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв өнгөрөгч долоо хоногт Худалдаа хөгжлийн банк болон “ТиДиБи Капитал” ХХК-тай төлбөр тооцооны банкны үйлчилгээг үзүүлэх гэрээг байгуулсан бол өнөөдөр Хас банк, “Тэнгэр капитал” ХХК-тай мөн энэхүү гэрээг үзэглэсэн байна. Энэхүү гэрээний хүрээнд үнэт цаасны арилжаанд оролцож буй иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлбөр тооцоог олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэдэг, шинэлэг төлбөр тооцооны системийг Монгол Улсад нэвтрүүлэх юм.

 Гэрээнд гарын үсэг зурах ёслолд МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, ҮЦТТТХТ-ийн гүйцэтгэх захирал Т.Гандулам, Хас банкны гүйцэтгэх захирал Д.Бат-Очир, “Тэнгэр Капитал” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Тэмүүжин болон холбогдох албаны хүмүүс оролцсон байна.