Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн анхдагч
зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, жилийн 16.0%
хүүтэй, 20,891 ширхэг, 2,089,100,000.00 төгрөгийн үнийн дүнтэй богино
хугацаат ЗГҮЦ, 5 жилийн хугацаатай жилийн 16.75% хүүтэй, 20 ширхэг, 2,000,000.00 төгрөгийн үнийн дүнтэй урт хугацаатай ЗГҮЦ-ыг тус тус худалдан авах захиалга ирсэн бөгөөд Сангийн яамны
зүгээс 100% нийлүүлэлтийг баталгаажууллаа.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.
| № | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
| 1 | "БиДиСек ҮЦК" ХК |
20,010 |
| 2 | "Стандарт инвестмент ҮЦК" ХХК |
711 |
| 3 | "Голомт секюритиз ҮЦК" ХХК | 99 |
| 4 | "Тэнгэр капитал ҮЦК" ХХК |
71 |
| 5 | "Алтан Хоромсог ҮЦК" ХХК" | 20 |
| Нийт | 20,911 |
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



