• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49900.35

( 118.32 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49900.35 118.32
MSE A Индекс 19334.06 -22.81
MSE B Индекс 14464.49 112.09

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

10-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-31 17:11:54

Энэ өдөр нийт 182,541,556,227 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

СТОУС ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

2025-10-31 11:25:49

Засаглал ба манлайлал, Стратеги боловсруулалт ба хэрэгжилт, Эрсдэлийн менежмент, Нягтлан бодох бүртгэл ба санхүү, Тогтвортой хөгжил ба уур амьсгалын стратегийн чиглэлээр ажилладаг хүн бүр олон улсын түвшний мэргэжилтнүүдээс харилцан суралцаж, байгууллагынхаа тогтвортой хөгжлийн чадавхыг нэмэгдүүлэх боломжтой.

Мэдээ мэдээлэл

3 ДАХЬ ЭЭЛЖИЙН 100 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗГҮЦ-ЫГ НЭМЖ БҮРТГЭЛЭЭ

2015-04-21 12:46:05
Сангийн яамны үнэт цаас бүртгүүлэх хүсэлтийн дагуу  3 дахь ээлжийн 100 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг МХБ-ийн үнэт цаасны бүртгэлд бүртгэн авлаа.
Өнөөдөр /2015.04.21/ арилжигдахаар зарлагдсан 12 долоо хоног буюу 3 сарын хугацаатай, жилийн 14.988%-ийн хүүтэй,  65,835 ширхэг, 6.5835 тэрбум төгрөгийн ЗГҮЦ  дээр 3 дахь ээлжийн  100 тэрбум төгрөгийн үнэт цаасыг нэмж арилжихаар боллоо.  
Дашрамд дурдахад 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр анхны 100 тэрбум төгрөгийн ЗГҮЦ-ыг, 2 дахь ээлжийн  үнэт цаасыг 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тус тус  бүртгэн авч байсан юм.
Өнгөрсөн хугацаанд урт болон богино хугацаат ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааг 26  удаа зохион байгуулж, нийт 183.4 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжсан байна.
 
Үнэт цаас бүртгэх тухай тушаалтай энд дарж танилцана уу.

Маркетинг олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ